Ж.Ж.Рэдик Филадельфиад зодог тайлахыг хүсэж байна

    Өнгөрсөн улирлаас эхлээд Филадельфиа 76-д хүчин зүтгэсэн лигийн шилдэг мэргэн бууч Ж.Ж.Рэдик “Pardon My Take” нэвтрүүлэгт Филадельфиа болон өөрийн ирээдүйн замналынхаа талаар бага зэрэг ярьжээ.

    “Өнгөрсөн улиралд манай баг миний төсөөлж байснаас илүү тоглосон. Мөн улирал дуусахад би нэг зүйлийг анзаарсан. Tэдгээр залуучууд амжилтын төлөө байдаг бүхнээ зориулах хүсэл эрмэлзэлтэйгээс гадна үнэхээр авьяаслаг гэдгээ хангалттай баталлаа. Мөн тэдэнтэй хамт тоглоход үнэхээр сайхан байдаг. Тэд дуртай ажлаа тултал хийж түүнээсээ кайф авч хөгжилдөж чаддаг залуус. Мэдээж бидний болоод миний зорилго Ларри О’Брайны цомыг өргөх, өргөх ч болно гэдэгт итгэлтэй байна.

    Ийм учраас би дахин гэрээгээ сунгахыг хүссэн. Хэрвээ би энэ түвшиндөө дахиад хэдэн жил тоглож чадвал 76-д замналаа дуусгаж энэ хотод зодог тайлмаар байна.

    Филадельфиа бол сагсан бөмбөгийн маш том соёл, үнэнч хөгжөөн дэмжигчидтэй хот.” хэмээн ярьжээ.

    Ж.Ж.Рэдик өнгөрсөн улирал 1 жилийн $23 саяын гэрээ байгуулсан бол энэ жил 1 жилийн $12 саяын гэрээ байгуулж багтаа үлдхээр болсон билээ.

    Эх сурвалж: Slamdunk.ru

    Comments

    comments