Өглөөний наранд залбирч байгаарай. Хүсэл бүхэн биелдэг юм.

Би их шашин-лаг хүн. Гэхдээ би өглөө болгон аливаа бурханд биш харин наранд залбирдаг. Адгийн үйлдэл хийсэн хүнийг ч элбэрэн ээдэг, нэг ч өдөр алгасалгүй өгөөмөр нь аргагүй манддаг. Хүн төрөлхтнөөс хэдэн зуу дахин илүү насыг насалсан учраас нарны туяанд өөрийнхөө бодол сэтгэлийг даатгаж сүсэглэхэд юунаас ч илүү их итгэл үнэмшил төрдөг юм.

Өглөөний наранд залбирахын учир…

Өглөө эртлэн босоод цайгаа тухтайхан уунгаа өдрийн ажлаа төлөвлөн суухын жаргалыг мэдэрч байсан биздээ? Ай мөнч сайхан шүү. Үүнээс гадна өдөр бүрийг өөдрөг угтахад хамгийн чухал зүйлсийн нэг нь миний хувьд өглөөний нарны сайхныг биширч цонхон дээрээ юмуу тагтан дээрээ гарч зогсоод нартай ярилцах 5 хором байдаг. Ингэхдээ мандаж буй нарны зүгт хараад хоёр гарын алгаа нар луу харуулан зогсоод нарны элч хэрхэн гарыг чинь , нүүрийг чинь ээж байгааг нүдээ аниад мэдэрнэ. Тэгээд алтан нар мин өнгөт цацрагаараа амьдралыг минь гийж хайрла гэж 3 удаа үнэн сэтгэлээсээ давтан хэлээд амьдралдаа эргэн тойрондоо талархах 3 шалтгааныг хэлнэ.

Жишээ нь

Гэр бүлийн гишүүд минь эрүүл энх , эсэн  мэнд байгаад талархья

Ухаалаг хөөрхөн охины ээж болгосонд баярлалаа , үрээрээ маш их бахархаж байна. Бяцхан биед баймгүй хэрсүү байдал нь заримдаа намайг гайхшруулах юм.

Амьдралд тохиосон өөрчлөлт бүхэнд дасах чадвар хайрласанд баярлалаа. Одоо би өөрчлөлт бүрээс сайн талыг харах чадварт илүү их гаршиж байна гэх мэт бодитой үнэхээр талархууштай зүйлсийг хэлээрэй.

Зөвхөн өлгөө эрт боссоны үр шимээр бидэнд эрүүл саруул байдал ,  элбэг баян амьдрал сэргэлэн эхаан бэлгэнд ирдэг гэдэг хэллэг бий. Эрдэмтэн , зохиолч , гүн ухаантан гэх мэт оюуны чадамж өндөр хүмүүсийн дийлэнх нь өглөөний 5-8 цагийн хооронд ажлын гол зүйлсүүдээ хийдэг байсан ба тухайн цагт нь шинэ санаа урган гарч ирдэг хэмээн хэлсэн байдаг.

Гэвч бил тэрхүү алтан цагт яадаг билээ ? Дуг нойрондоо дугжирч байдаг…

Via: undraga.space

Comments

comments