14 настайгаасаа хойш фитнесээр хичээллэсэн бүсгүйтэй танилц: түүний биеийг эрэгтэй мэргэжлийн тамирчид хүртэл хараад атаархдаг

Наталиа Кузнецова 27 настай. Тэр бол мэргэжлийн хүндийг өргөлтийн тамирчин бөгөөд гар дээр суниалтын рекордыг эзэмшигч, дэлхийн шилдэг хүндийг өргөгч, мэргэжлийн бодибилдингийн тамирчин гээд түүний цол гуншинг бичээд байвал, дуусахгүй биз ээ.

Тэр үнэхээр гайхалтай биетэй. Наталиа 167 см өндөр, 90 кг жинтэй. Түүний гарын хэмжээ нь 49 см бол, бүсэлхийн хэмжээ нь 76 см.

Сургуульд байхдаа, Наталиа энгийн охин байсан. 14 настай үедээ, тэр 38 кг жинтэй байсан бөгөөд энэ цагаас эхлэн, спортоор хичээллэхээр шийджээ. Түүний зураг энэ байна.

Хичээл зүтгэлийнхээ хүчинд Наталиа богино хугацаанд жин нэмж бас булчингаа томруулж чадсан юм.

Наталиа сошиал сүлжээнд үнэхээр алдартай. Түүний Инстаграм хаягийг 335,000 хүн дагадаг.

Энэхүү гайхалтай эмэгтэй өдөр бүр фитнесээр хичээллэдэг бөгөөд тогтсон цагт хооллодог байна – онцгой хоолны дэглэм баримталдаг.

Илүү эмэгтэйлэг харагдахын тулд, Наталиа мэс ажилбар хийлгэжээ: тэр хөх томруулах мэс ажилбар хийлгэсэн байна.

Түүний нөхөр, чөлөөт бүхийн мастер, Владислав Кузнецов, эхнэрээ бодибилдингийн спортоор амжилт гаргахад нь бүх талаар нь дэмжиж, тусалсаар иржээ.

Наталиагийн хэлж байгаагаар, тэр тэмцээнд оролцохын өмнө анаболик стеройдыг бага хэмжээтэйгээр хэрэглэдэг гэнэ. 

Хүмүүс түүний туулж ирсэн амьдрал болон спортын замналыг нь хүндэтгэдэг: Түүнд зориулан, сошиал сүлжээнд, “Ямар үзэсгэлэнтэй бүсгүй вэ? Чамаар маш их бахархаж байна!” гэсэн мэндчилгээ байнга ирдэг байна.

Гэхдээ, Наталиад цөөнгүй үзэн ядагчид байдаг. Тэр Орост, хүмүүс илүүдэл жинтэй байхаас илүү булчинлаг биетэй байх нь ичгэвтэр асуудал гэж үздэг болохыг баталж, хэлсэн юм.

Наталиад мөн хэд хэдэн өрсөлдөгчид бий.

Бахар Набиева зөвхөн Украйнд алдартай биш бөгөөд түүнийг дэлхий даяар мэднэ. Энэ нь түүний супер хөлтэй салшгүй холбоотой.

Жулиа Винс хүндийг өргөлтийн тамирчнаар 2012 оноос хойш хичээллэжээ.

Түүнийг Дана Линн Бэйли буюу “Дельтасаурус” хэмээн хочилдог байна.

Та Наталиагийн бие бялдар болон тэвчээртэй, шаргуу байдлыг нь хүндэтгэж байна уу? Магадгүй, та түүнийг биеэ хэтэрхий их хөгжүүлсэн гэж бодож байгаа байх, тийм үү? Бидэнтэй сэтгэгдлээр дамжуулан, үзэл бодлоо хуваалцаарай!

Comments

comments