Эдгээр 3 эмэгтэй хэдэн настай вэ? Та тэдний жинхэнэ насыг сонсоод шоконд орно гэдэгт итгэлтэй байна

Тайван улсын нэгэн гэр бүл интернетийг шуугиулж байна. Сэтгэл булаам 3 бүсгүйн зураг сошиал медиаг доргиож байгаа бөгөөд өнгөцхөн харвал, тэд залуухан бүсгүйчүүд шиг санагдана. Гэвч та тэднийг хэдэн настай гэж бодож байна?

Зарим нь магадгүй 18 настай гэх байх, эсвэл 20 настай ч гэж бодож байж болох юм, гэхдээ эдгээр хариултууд бүгд буруу. Таны зөн совин хэдэн настай гэж хэлж байна? Таны эргэлзээг тайлах үүднээс 40 настай Люр Хсү, Фаятая болон тэднээс арай насаар бага Шэрон нарыг танилцуулъя.

Сонирхолтой нь, эдгээр бүсгүйчүүдийн ээж болох бүжигчин Мэй Уанг 60 настай бөгөөд тэр наснаасаа хэтэрхий залуу харагддаг – эгч нь гэж хүмүүс андуурдаг байна.

Нууц нь юунд оршиж байна?

Энэ 4 эмэгтэй сошиалд “хөгшрөлтийг хөлдөөсөн гэр бүл” гэсэн хочийг аваад байгаа бөгөөд тэд наснаасаа залуу харагдаж байгаа нууцаа Тайван улсын нэгэн сэтгүүлд хэлжээ. Сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагаас харахад, Люр наснаасаа залуу харагдаж байгаа нууцыг их хэмжээгээр ус уух болон хүнсний ногоо, жимс иддэгтэй холбож тайлбарласан байна. Тэрээр мөн, арьсаа чийгшүүлэх нь чухал бөгөөд яагаад гэвэл, шингэний дутагдалд орох нь хөгшрөх нэг том хүчин зүйл гэж үздэг талаараа ярилцлагын үеэр хэлжээ.

Фаяфая эгчийнхээ хэлсэнтэй санал нийлж байгаагаа хэлээд, өглөө бүр 350-500 мл ус уудаг тухайгаа нэмж хэлсэн байна. Тэгэхээр тэдний наснаасаа залуу харагдаж байгаа нууц ил боллоо – энэ бол ус!

Мөн эдгээр бүсгүйчүүд өглөө кофе уух дуртай бөгөөд чихэрлэг ундаа болон тостой хоол хэрэглэдэггүй гэнэ. Түүнчлэн, Люр нарны тос түрхэхийн ач тусыг дурджээ. Тэр хэлэхдээ:

“Нарны туяа хурц биш байсан ч гэсэн, чи нарны тос түрхэх хэрэгтэй, нарны туяанд арьс хуурайшиж, жижиг нөсөө толбууд үүсдэг бөгөөд үүнийг арьсаа чийгшүүлснээр арилгах боломжтой. Иймээс би арьсаа чийгшүүлж, нарны хурц туяанаас сэргийлдэг.”

Ухаалаг үгс! Тэд яах аргагүй сошиалын эрвээхэйнүүд шиг харагдаж байгаатай маргах зүйл алга. Тэдний ээж нь охидуудаа үнэхээр гайхалтай өсгөжээ, тийм биш гэж үү?

Comments

comments