Та энэ үзэсгэлэнтэй Япон бүсгүйг юу хийдэг гэж бодож байна?

Эмэгтэйчүүд ямар ч ажлыг хийх бүрэн чадамжтай байдаг! Бие физиологи олон оюун санааны хувьд эрэгтэй хүн том оврын ачааны машиныг жолоодох нь илүү тохиромжтой. Хэдий тийм боловч, энэ зоригтой эмэгтэй арай өөр бодолтой байдаг бололтой.

Рино Сасаки Японд төрж, өссөн бөгөөд ардын бүжгийн багш байсан бөгөөд ажил мэргэжлээ солих төдийлөн дуртай биш байжээ. Гэвч 7 жилийн өмнө, түүний том оврын ачааны машины жолооч хийдэг аав нь өвджээ. Аав нь өвчнийхөө хажуугаар ажлаа хийж байсан нь охиных нь санааг маш ихээр зовоож байв.

Тэр ааваасаа суралцахын хажуугаар жолооны дамжаанд давхар суухаар шийдсэн байна. Ардын бүжиг заадаг байсан багш хол замд тов оврын ачааны машин жолоодож явах шаардлагатай болсон тул, сонголт хийхээс өөр аргагүйд хүрчээ – үр дүнд нь тэр ачааны машины жолооч болсон байна.

Рино том оврын ачааны машин хэрхэн жолооддог болон энэ ажлынхаа талаар сошиал сүлжээнд пост оруулжээ. Тэр амьдралынхаа туршид олон зүйлийг зааж сургасан аавдаа зориулан энэ хүнд ажлыг хийхээр сонгосон гэдгээ хэлсэн бөгөөд одоогоор Япон бүсгүй тээврийн байгууллагад ажиллаж байгаа аж.

Түүнд “Японы хамгийн хөөрхөн ачааны машины жолооч” гэсэн нэр алдрыг хүмүүс өгөх болсон шалтгаан нь тэр бол хамгийн загварлаг хувцасладаг жолооч юм. Түүнчлэн, Рино тов оврын ачааны машин жолоодохоос гадна, өөрийнхөө стильд ач холбогдол өгдөг байна.

Магадгүй, та Анжелика Ларссон хэмээх Швед бүсгүйн талаар өмнө нь сонсож байсан байх. Ачааны машин жолоодох нь түүний хувьд мэргэжил биш бөгөөд хүсэл тэмүүлэл, аз жаргалыг мэдрүүлсэн ажил гэж үздэг байна. Энэ бүсгүйн мөрөөдөл нь ачааны машинаараа дэлхийг тойрч, улс орнуудын замын чанарыг шалгах явдал гэнэ.

Магадгүй бид удахгүй ачааны машин жолооддог эмэгтэйчүүдийг илүү олныг харах биз ээ. Тэднийг энэ ажил мэргэжил эмэгтэй хүнд ч гэсэн тохирно гэдгийг баталж, харуулна гэдэгт итгэлтэй байна. Бүсгүйчүүдээ, аян замдаа болгоомжтой яваарай!

Comments

comments