Нэгэн эмэгтэй ширэнгэн ойд төөрч, хөлөө хугалж, 17 хоногийг амьд гарахын төлөө тэмцэж өнгөрүүлжээ. Аз болоход тэр амьд үлдэж чадсан байна

Физик эмчилгээний эмч, йогийн зааварлагч багш Хавай дахь ширэнгэн ой руу аяллаар явсан боловч аялал нь жинхэнэ гамшиг болон хувирчээ. 35 настай Amanda Eller ширэнгэн ой руу орж явган аялал хийсэн ба тэрээр замдаа төөрч, буцах замаа олж чадахгүйд хүрчээ.

Түүний найз залуу Benjamin Konkol хайртай бүсгүйгээ болон түүний машиныг олж харахаа больсон ба тэр дор нь яаралтай сэрэмжлүүлэх дохио илгээсэн байна. Макавао ширэнгэн ойн ойролцоо явж байсан аврах ажиллагааны багийхан дохиог сонсжээ, гэвч тэнд Amanda байсангүй. Удалгүй цагдаагийн бие бүрэлдэхүүн ойг самнаж, алга болсон бүсгүйг хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Харин нөгөө талд Amanda өөрийн бүхий л чадлаар амьд гарахын төлөө тэмцэж байв. Түүнд уух ус ч байсангүй. Тэр 6 метрийн өндөр хавцлаас хөл алдан унаж, хөлөө хугалж, үерийн усанд гутлаа алга болгох үед нөхцөл байдал улам дордож байжээ.

Тэр тааралдсан бүхнээ өлсөхийн эрхэнд идэж байв – олон төрлийн ургамал, жимс, тэр ч бүү хэл шавьжнуудыг хүртэл идсэн байна. Тэр өөрийгөө өвс эсвэл шавраар хучиж унтаж байжээ. Нэг шөнө Amanda мэдэлгүйгээр зэрлэг гахайн үүрэнд ороод унтчихсан байсан гэнэ.

https://www.instagram.com/p/BxoEeHSHiux/?utm_source=ig_embed

“Би маш их турж байлаа, тиймээс амьд гарч чадах эсэхдээ эргэлзэж эхэлсэн.” хэмээн йогийн зааварлагч багш ярилцлага өгчээ.

Түүний найз залуу Benjamin болон сайн дурын хүмүүс Amanda-г олж чадна гэсэн итгэлээ гээлгүй, тууштай хайсаар байв. 05/24-нд буюу түүнийг алга болсноос хойш 17 өдрийн дараа Amanda-г нисдэг тэргээр олж чаджээ.

Аврагчид түүнийг олсны дараа түүний сэтгэл нь хөдөлж, тэр дороо нулимс дуслуулж эхэлсэн байна.

Нисдэг тэрэгний жолооч Amanda-г эмнэлэг рүү хүргэж өгсөн ба тэр удалгүй гэр бүлийнхэнтэйгээ уулзалджээ. Түүнд урт хугацааны эмчилгээ хэрэгтэй байсан боловч, хамгийн гол нь тэр амьд бас аюулгүй байгаа нь сайшаалтай хэрэг болжээ.

Хугарсан хөлтэй бүхэл бүтэн 17 өдрийн турш Amanda яаж амьд гарахын төлөө тэмцэж чадсаныг гайхаад баршгүй нь. Та урьд өмнө нь ой модон дунд эсвэл өөр газарт төөрч байсан уу?

Comments

comments