ЗӨВЛӨМЖ: ​ХАЛУУН ХУУШУУР, ХОРХОГ ИДСЭНИЙХЭЭ ДАРАА ХҮЙТЭН УС УНДАА УУВАЛ НОЙР БУЛЧИРХАЙ ҮРЭВСЭНЭ

Баяр наадмаар хүмүүс халуун хуушуур, хорхог идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа уудаг. Энэ нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх талаар мэргэжлийн эмч зөвлөлөө

Хүнд хоолыг нэг дор их хэмжээгээр идэхээр гэдэс ходоод хямарч, гүйлгэх, суулгах, бөөлжих гэх мэт хүндрэл үүснэ. Цаашлаад хуушуур, хорхог гэх мэт хоол идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа ууснаар өөх тостой хоолны шингэц боловсруулалт муудна. Ер нь баяр наадмаар ихэнх нь хуушуур идсэнийхээ дараа хийжүүлсэн ундаа юм уу хүйтэн ус ууж харагддаг.

Энэ бол маш буруу хооллолт. Өөх тостой халуун хоол идсэний дараа аль болох халуун бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй. Халуун тостой хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уувал цөс нойр булчирхай үрэвсэнэ.

Өөх тосны боловсруулалт, шимэгдэлтийг зохицуулдаг гол эрхтэн нойр булчирхай шүү дээ. Тиймээс баяр наадмаар хэт хүнд хооллохгүй байх хэрэгтэйг иргэдэд зөвлөе. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ч мөн адил халуун хуушуур идүүлснийхээ дараа хүйтэн юм уулгаж харагддаг. Тиймээс хоолоо аль болох тохируулж бага багаар хооллох, шингэн зүйлийг хоол хоорондын зайд сайн уух хэрэгтэй. Баяр наадмаар хүмүүс гадуур явж хооллодог учраас гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод өртөх эрсдэл өндөр байдаг. Гарын ариун цэврийг сахиж аль болох угаах эсвэл нойтон сальфеткаар арчиж байхыг зөвлөж байна.

Comments

comments