Элгийг хоргүйжүүлэхэд хүрэн манжин, улаан лууван байхад хангалттай…

Монголчуудын дунд элэгний өвчлөл их байдаг. Элэг гэдэг эрхтэн хүний сөрөг бодол, идсэн хоол, амьсгалсан агаар гээд бүхнийг шүүж байдаг.  Элэг амардаггүй эрхтэн. Хүн унтах үед элэг, зүрх хоёр амардаггүй. Энэ хоёр эрхтэн 24 цагийн турш бидний төлөө тасралтгүй ажилладаг. Бидний идсэн болох болохгүй хоол, авто машины болон нүүрсний утаа гээд хүний орчин дахь бүхий л хорыг, бас хэн нэгэнд гомдсон юм уу бухимдсан тэр болгоныг цэвэрлэж байдаг. Хүн 21, 22 цагт  биологийн цагтаа унтаад өглөө эрт босох хэрэгтэй. Хүний элгэнд архины хорыг шүүдэг Пи-53 гэж уураг байдаг. Харин монгол хүний элэг энэ уургийг их бага ялгаруулдаг. Насанд хүрсэн монгол хүний нэг удаагийн архины хэрэглээ 50 грамм спирт, шар айрагны нэг удаагийн стандарт хэмжээ 230 мл. Үүнийг элэг 12-14 цаг тасралтгүй ажиллаж байж бүрэн хоргүйжүүлнэ. Архи, шар айргийг хэтрүүлэн хэрэглэхэд элэг хоргүйжүүлэх гэж өчнөөн өдөр ажиллахад хүрдэг.

Элгэнд буцалсан ус хамгийн сайн. Хоолноос гадна элгэнд агаарын бохирдол муугаар нөлөөлж байна. Агаарын бохирдлыг уушги цэвэрлэдэг гээд байгаа. Үнэндээ тийм биш. Тамхи татлаа гэхэд уушгинаас илүү элэг, ходоод хорддог.  Элгийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин, улаан лууван.  Хүрэн манжинг жигнэх юм уу, чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэртэй хольж ууж болох юм.  Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй. Үүний оронд шинэхэн хүрэн манжингийн шүүс ууж болно.

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлэнэ. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай

УЛААН ЛУУВАНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн

Comments

comments