Ганга өвсийг өдөр тутам хэрэглэснээр та итгэхийн аргагүй үр дүнд хүрнэ

Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд энэ төрлийн 300 гаруй ургамал буй. Ганганы ашиг шимийг нь хүмүүс эртнээс таньж, мэдэж ашиглаж ирсэн ба тос нь хүчтэй антиоксидант учраас анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ.

Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан. Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд 300 гр ганга нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.

Ганганы анхилуун үнэр нь бидний оюун санаа, бие махбодийг тайвшруулдаг учраас тосыг нь өрөө тасалгаандаа саванд хийж тавих, ваннтай усандаа дусааж орох зэргээр өөрөө өөрсдийгөө эмнэж болно. Ганганы тос нь бидний биед байнга дутагдалтай байдаг прогестерон хэмээх дааврыг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Прогестероны дутагдал нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай гэнэ. Мөн хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга эхний зургаад багтсан байна.

Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж, хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг гэж дээрх сайтуудад бичсэн байна. Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно.

 

Ганга өвсийг дэрэн дотроо хийж дэрлэвэл тархины даралт буух, цаашлаад тархи толгой амарна, тиймээс тархины даралттай хүмүүс хэрэглэвэл маш сайн. Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү.

Comments

comments