“Буянт Ухаа-2” 972 айлын орон сууцны цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн анхааралд! 

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг эрэмбэлэх ажил дууссан байна. Цахимаар бүртгүүлсэн 35 мянга 58 иргэнд тэнцсэн эсэх талаар мэдээллийг сайт дээрээ байршуулж, бүртгүүлсэн майл хаягаар нь хариу илгээхээр болжээ.

Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн 4700 нь энгийн, 30 мянга нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ. Түүнээс өнгөрсөн долоо хоногт залуу гэр бүл ангиллын сонгон шалгаруулалтыг явуулж 58 нь орон сууцанд орох квоттой болж, 1356 нь эхний шаардлагыг хангаагүй учраас сонгон шалгаруулалтаас хасагдсан тухай Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлсэн юм.

Цахим бүртгэлд тэнцсэн иргэд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ний  өдрийн хороонд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгнө үү!

Бүрдүүлэх материалд: 

Иргэний үнэмлэхийн хуулбар,

Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.

Заасан хугацаанд материалаа бүрдүүлэн авчирч өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал авчран өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасан дараагийн иргэн эрэмбийн дагуу орохыг анхаарна уу!

Comments

comments