Хуримын бөгжний утга учир

    Монгол хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай. Хуримын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн. Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэдэг. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуусыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй.

    Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ?
    – Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг.

    Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ?
    – Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоёулаа хамтдаа явъя гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм. Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг.

    Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв?
    – Гэргийнхээ түшиг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ.

    Яагаад хатан сүйх гэж нэрлэв?
    – Эр хүнийхээ цоморлиг болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас) Хуримын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа, (чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай), эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг гэнээ ийм сайхан бэлзэгээр гангарах болсондоо баяртай байна.

    Comments

    comments