Сард 3000 төгрөгөөр та юу хийдэг вэ?

Сард 3000 төгрөгөөр та юу хийдэг вэ? 3 удаа автобусанд сууна, эсвэл яасан нь мэдэгдэхгүй үрэгдээд алга болно.Тэгвэл таныг Ид шидийн орон төсөлд нэгдэж ид шидтэй ах эгч болохыг хүсч байна. Хаан банкны ид шидтэй ах эгч нар үйлчилгээ өдөрт 100төгрөг, эсвэл бөөнөөр нь сард 3000 төгрөг данснаас ямар нэг шимтгэлгүй авдаг. Сард 3000 төг аяга хоолны ч үнэ хүрэхгүй гэхдээ 60 мянган хүн нийлээд өгвөл 180 сая төгрөг цугларна. Өөр хэн нэгэнд зориулж байгаа мэт боловч эцсийн эцэст та өөрийн үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйл учир нь тэр хүүхдүүд таны хүүхэдтэй нэг тэнгэрийн дор, нэг нийгэмд амьдарна. Хэн нэгэн нь хүүхдийн тань найз бүр таны хүргэн бэр болохыг үгүйсгэх аргагүй. Хайр мэдэрч өссөн хүүхдүүд бусдыг хайрлах нь дамжиггүй

Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төсөл нь 2017 оны зун таван сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, төрөөс санхүүжилтгүйгээр амжилттай хэрэгжиж ирсэн юм. Тус төв нь хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн 2 бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна.

Тус төв нь хоёр байшингаас гадна 50 хүүхэд тойрч суугаад үлгэр сонсох саравч, өв соёл уламжлалын зургаан ханатай гэр, тоглоомын талбай, усан оргилуур, ухаалаг агуулах, сургалтын танхим, номын сан, хөгжмийн өрөө, сагсан бөмбөг хөл бөмбөгийн талбай, хүлэмж, ногоон байгууламж, уран зохиомжит зураг, гурван айлын төгөл хотхон, зам талбайн гэрэлтүүлэг зэрэг маш сайхан бүтээн байгуулалт хийсэн байна. Төвийн үйл ажиллагааны зардлыг Ид шидтэй ах эгч нарын хандиваар зохицуулж байна.

“Лантуун Дохио” ТББ “Ид шидийн орон” цогц төвийн хоёр дахь шатны төслөө эхлүүлсэн. “Ид шидийн орон 2” төв нь Улиастайн эцэст 4.200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, граш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох юм. Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм.

Хүн бүхэн Ид шидийн орон төвд өөрсдийнхөө боломж хамт олноороо тусламжийн гараа сунгасаар байна.


Ид шидийн орон-2 төвийн ажил өдөр өдрөөр сүндэрлэж байна. Та ч бас ид шидтэй ах эгч нарын нэг болж бяцхан үрсэд аз жаргал бэлэглээрэй.

Comments

comments