Эмэгтэй хүний хүч орших хамгийн чухал гурван цэг

Таны эмэгтэйлэг байдал төрх, сэтгэл дүүрэн байхад тань нөлөөлдөг 3 чухал цэгийн тухай мэдээллээсээ хуваалцья. Эдгээр гурван чакра хэр хөгжилтэй байгаагаас таны сэтгэл санааны тавлаг байдал, амьдралаас таашаал авах чадвар, хүмүүстэй харьцах та өөрийгөө үнэн хэрэгтээ хэн болохыг илэрхийлэх тань хамаарна.
1 дэх төв буюу Вишудха (хоолойн чакра)


Энэхүү чакра нь бидний ур ухаанаа илэрхийлэх, өөрийнхөөрөө байх, оюун ухааны хөгжил болон бие бялдрын хувьд өөрийгөө илэрхийлэх байдалтай холбоотой. Вишудха чакрагаа сайтар хөгжүүлж чадвал ярих бичих, хүмүүстэй харьцахдаа санаа бодлоо сайхан илэрхийлдэг болно. Энэхүү чакра нь бидний харилцааны чадварыг тодорхойлдог тул хөгжил муутай эсвэл бөглөрөлт үүссэн бол эмэгтэй хүн ааш муутай, хов жив яриастай, хэрүүл хийж, хашхирч орилох дуртай, эргэн тойрныхоо гоё сайхныг олж харах мэдрэмжгүй гомдол цөхрөлдөө баригдсан нэгэн болно. Хорвоо дэлхий нүдэнд нь бүрсийж харагдах тул амьдралын баяр баясгалангүй байдаг. Одоо энэ чакра ямар их чухал, таны эмэгтэйлэг чанарт хэрхэн яаж нөлөөлдөг болохыг мэдэж авлаа.
Вишудха чакрагаа хөгжүүлэхийн тулд өөрийгөө илэрхийлэхэд тань туслах ямар нэг уран бүтээл хийж, түүнээсээ таашаал авах, дуулах, оюун ухаанаа хөгжүүлэх, бясалгал хийх, энергийн дасгал хийж, сэтгэл ариусгах урлагт суралцах шаардлагатай. Өөрийнхөө бие махбодь болон оюун санаагаа цэвэр ариун байхад анхаарч, өөр бусдын тухай элдэв муу юм ярьдагаа зогсоох хэрэгтэй.
2 дахь төв буюу Анахата (зүрхний чакра)


Энэ төв бидний амьдралд итгэх итгэл, урт хугацааны халуун дулаан харилцаа үүсгэх, түүнийгээ хадгалах, бусдын төлөө анхаарал халамж тавих, ямар ч тохиолдол, нөхцөл байдалд аз жаргалтай байх чадварыг “хариуцдаг”.
Мөн өөрийгөө болон өөрийнхөө хүрээлэл, эргэн тойронд тань байгаа бүхнийг хүлээн авахад сургадаг. Энэхүү чакрагийн ачаар хорвоо дэлхийг болон эргэн тойрны, хайртай дотны хүмүүсдээ өөрийгөө нээж харуулдаг. Хэрвээ энэ төвдөө “асуудалтай” бол эмэгтэй хүн уур уцаартай, хүмүүстэй харьцах дургүй хэл үгээ ололцохгүй, гэр бүл үр хүүхэдтэй болохыг хүсдэггүй сэтгэл зүрхнийхээ өвдөлтийг мэдрэхгүйн тулд ажилдаа өөрийгөө бүтнээр нь зориулдаг. Тэрээр ийнхүү ”мөсөн хатан” болж хувирна. Анахата төвийг хэвийн ажиллагаатай болгохын тулд: хайраа илгээх, өөрийгөө болоод танд муу санасан гомдоосон нэгнийг уучилж өршөөн сэтгэлээ зөөллөх бясалгах хэрэгтэй. Ямар нэг хариу тус, ашиг хонжоо харахгүйгээр бусдад халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаарай. Сарны чулуу, ягаан кварц зүүх, эсвэл биедээ авч явахад ээлтэй. Хоол хүнсэндээ сүү, цагаан идээ, ногоо түлхүү хэрэглэн цэцгийн цай ууж, махнаас татгалзахыг хичээгээрэй. Мөн бидний хайртай цэцэг болох сарнай эмэгтэйлэг занг дэмжиж, зүрхний чакраг идэвхжүүлдэг.
3 дахь төв Свадхистана (бэлгийн чакра)


Энэхүү чакра нь хүний өөрийн үнэлэмж, өөрийгөө хүндэлж хайрлах, өөрөөсөө, хань ижлээсээ, амьдралаас авах таашаал мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Свадхистана чакрагийн ачаар бүсгүй хүн өөрийнхөө гайхалтай мөн чанарыг ойлгон нэр хүндтэй бардам ихэмсэгээр биеэ авч явж асар их энергийг ялгаруулж байдаг. Хэрвээ энэ чакрандаа “асуудалтай” бол өөртөө итгэлгүй, гоморхуу, аливаад эв дүйгүй, сэжигч, цэрвүү болдог. Амьдралаас цөхөрч ядарсан, өөртөө анхаарал халамж тавьдаггүй аливаад сэтгэл дундуур явдаг. Энэ чакрагаа идэвхжүүлэхийн тулд гоё сайхан хувцаслах, өөрийгөө тансаг үзэмжтэй бүхнээр хүрээлүүлэн, өөрийнхөө бие махбодид анхаарал тавьж эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө бие махбодь, хүрээлэн буй бүх зүйлээс аль болох таашаал авч байх хэрэгтэй. Хайр дурлалын сэдэвтэй ном зохиол уншиж, кино үзэж, эх дэлхийнхээ үзэсгэлэн гоог бишрээрэй.
Энэ бүх мэдээлэл эмэгтэй хүнийхээ нандин чакраг идэвхжүүлэхэд тань тустай байх болно. Бүсгүй хүний эмэгтэйлэг чанар бол бидэнд байдаг, байх ёстой зүйл болохоос биш, хүсэл зорилгодоо хүрэх хэрэгсэл биш гэдгийг санаж аваарай. Энэ үнэ цэнийг мэдэх үеэс амьдрал таныг баярлуулж эхэлнэ.

Comments

comments