Ямар ч хөөлгөгчгүй амттай зүсмэл хийх арга

Энэ удаад та бүхэндээ facebook-n Khorkhoi Odnoo-н зүсмэл боорцог хийх жорыг хүргэж байна. Ямар ч хөөлгөгч ороогүй амттай боорцог болно. Жор нь ч энгийн. Орц:

  • Гурил – 3кг
  • Цэвэр масло /хайлуулна/ – 600гр
  • Сахар – 850-900гр
  • Бүлээн ус – 900мл

 

Хийх арга: Усандаа сахараа хийж уустал нь хутгаад хайлуулсан масло хийж холино. Дээр нь гурилаа хийж зуурч 30 минут амраагаад зүсмэл боорцогоо хийнэ. Хурууны хэмжээний зузаан элдээд боорцогоо 70 хувь хүртэл нь 2 эгнээ зүснэ.

Энгийн ургамлын тосонд шарна. Хэт халсан тосонд шарвал гадна тал нь борлоод дотроо түүхий болох тул болохгүй. Зөөлөн гал дээр дунд зэргийн халсан тосонд /150-160 хэмийн тосонд/ 12-15 минут шарна. Боорцог маань савны ёроолд наалдаж түлэгдэх гээд байдаг тул зөөлөн хутгаж хөдөлгөж байгаарай. Болоод ирэхээрэй хөвөөд гарч ирнэ.

Ийм л амархан бас амттай зүсмэл боорцог болно доо. Өрөмтэй идвэл ч бүр янзын шүү.

Comments

comments