Зайсанд салхилж байсан хүүхдийг бүргэд гэмтээжээ.

Хотын ойр орчимд иргэдийн салхилж аяладаг хэд хэдэн газар том шувууд харагддаг. Хүмүүс шувууг гартаа барьж зургаа авхуулах, хүүхдүүд сонирхож харахыг та бүхэн олон харсан байх.  Зайсанд салхилж явсан нэгэн гэр бүлийн хүүхдийн нуруун дээрээс бүргэд шувуу зуурч гэмтээсэн хэрэг гарчээ. Эцэг эх нь хараа хяналт сайн явсан учир хүүхэд хүнд бэртээгүй байна.

Ийм газраар явахдаа амьтнаас сайн холдох хүртлээ хүүхдээ буулгалгүй тэвэрч явах, бас нүд болон сарвуунд хамгаалалт гинж зүүсэн үгүйг анхаарах хэрэгтэй. Хөдөө хээр аялж зугаалахдаа ч хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байхыг анхааруулая.

Comments

comments