Эрчүүдийн гадаад төрх байдлаар нь жинхэнэ эр хүн гэдгийг нь хэрхэн мэдэх вэ?

Бэлгийн амьдрал хүний амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Гэр бүл ямар ч аз жаргалтай байж болно, гэхдээ эхнэр, нөхрийн хэн нэг нь хөнжилдөө муухан бол эрт орой нэгэн цагт сөрөг үр дагавар гарахдаа л гарна шүү. Статистик тооноос харахад, гурван гэр бүл тутмын нэг нь бэлгийн амьдралын асуудлаас болж салж байна. Тийм учраас нөхрөө зөв сонгох хэрэгтэй – маш хариуцлагатай чухал мөч бол энэ. Түүнийг зөв хүн үү, үгүй юу гэдгийг хэд хэдэн шинж тэмдгээр тодорхойлж болох ажээ. Эрчүүд чухам ямар гадаад шинж төрхөөрөө жинхэнэ чадалтай эр хүн хэмээгддэг вэ? Энгийн үгээр хэлэхэд бэлгийн сонирхол, хэрэгцээ – сексийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох дотоод байдал юм. Зарим нэг нь өдөрт гурван удаа бэлгийн ажил хийх хэрэгтэй байдаг бол нөгөө нь – сардаа нэг байхад л хангалттай байх жишээтэй (магадгүй энэ нь ч их тоо байж болно). Бэлгийн сонирхол хэрэгцээг зарим нэг шинж тэмдгээр тодорхойлж болно. Тодорхойлох шинж тэмдгийн зарим нэг нь нүдэнд ил байх бол, зарим нь далд байж сайтар ажиглахад хүргэнэ. Ямар ч тохиолдолд бай, секс хийх хүсэл сонирхлыг илэрхийлж чадах ажээ. Ингээд шинж тэмдгүүдийг илүү нарийвчлан авч үзэцгээе. 1. Трохантер индекс Уг нэр томьёо олны дунд төдийлөн тархаагүй, гэхдээ айдас төрүүлэх зүйл биш юм. Ойлгомжтой хэлээр тайлбарлавал, хүний нийт өндрийг хөлийн урттай харьцуулах индекс. Уг индексийг тодорхойлоход маш амархан – биеийнхээ өндрийг хөлийн уртад хуваагаарай (ядаж ойролцоогоор бодоорой, мэдээж эмэгтэй хүн болгонд эр хүний өндөр, хөлийн уртыг яг таг хэмжих боломж байхгүй). Хэрвээ хуваасан тооны хариу нь 1,91 эсвэл түүнээс бага гарсан бол бэлгийн хэрэгцээ, сонирхол бага байгааг илтгэнэ. Цаашлаад индекс өндөр байх тусам илүү хүчтэй, сексийн сонирхолтой эр хүн үзэх ажээ (эдгээр шинж тэмдгүүд зөвхөн эрэгтэйчүүдэд хамааралтайг анхааруулж байна). Арай өөрөөр хялбаршуулж тайлбарлавал, таны харж яваа эр хүн өндөр, гэхдээ жижигхэн хөлтэй бол сексийн хүсэл тачаал ихтэй болох нь. 2. Бие дээрх үсний хэмжээ Уг үзүүлэлт нь шууд холбоогүй ч гэлээ, ямар нэгэн хэмжээгээр эрчүүдийн сексийн хүсэл сонирхлыг илтгэхэд нөлөөлдөг. Эрчүүдийн бие дээрх үс өтгөн байх тусам хөнжилдөө тачаангуй, халуухан эр хүн байна гэж ойлгоорой. Үсний өтгөнөөс гадна үсний ургалтын чиглэл ч хамааралтай. Бэлгийн дур сонирхол багатай эрчүүдийн үс хөндлөн чиглэлд ургадаг бол дур хүсэл ихтэй эрчүүдийнх босоо чиглэлд буюу дээрээс доошоо чиглэлд ургадаг байна. 3. Хөлийн улын хэлбэрээр Нарийвчлан авч үзвэл зөвхөн хөлийн улны хэлбэр бүхэлдээ бус харин хөлийн эрхий болон долоовор хурууны харьцаагаар тодорхойлох юм. Хэрвээ эрхий хуруу нь долоовор хуруунаасаа бага ч гэсэн том байвал хүчтэй эр хүчний шинж. Хуруунууд хэмжээгээрээ адил байвал дунд зэргийн идэвхтэй эрчүүд, хэрвээ бэлгийн ажилд дур сонирхол багатай байвал эрхий хуруу нь уртаараа долоовор хуруугаа даван гарсан байна. Трохантер индекс нь хурууны уртаар тодорхойлох аргаас илүү бага ач холбогдолтой гэж үзэх хүмүүс их байдаг. 4. Гарын нугалам Бэлгийн хүсэл сонирхлыг уг аргаар тодорхойлохын тулд эрчүүдийн гарыг урагш шулуун байлгаад алгаар нь нийлүүлэхийг хүсээрэй. Дараа нь гарын завсар зай байгаа эсэхийг шалгана. Энэ үед гарын шуу нийлэх ёсгүйг анхаараарай. Хэрвээ завсар бараг байхгүй байвал бэлгийн дур хүсэл тун багатай эр байна гэж ойлгоно. Хэрвээ зай завсар байвал, гэхдээ нэг их том биш бол – дунд зэргийн хүсэл тачаалтай. Хэрвээ гар нь шулуунаараа байвал – сексийн их хүсэлтэй эр хүн ажээ. Ийм эрчүүд ямар ч үед хөнжилдөө идэвхтэй байж чадна. 5. Бэлгийн ажлын тухайн сэдвээр анх удаа ярих гэж байгаа бол Энэхүү үзүүлэлт нь хоёр дахь шатных гэж хэлж болно, гэсэн хэдий ч бэлгийн дур сонирхлыг нь мэдэж болох талтай. Энүүхэндээ гэхэд, бэлгийн дур сонирхолтой эрчүүд 11 наснаасаа эхэлж энэ салбарыг сонирхож эхэлсэн байдаг ажээ. Үүнтэй уялдаад энэ салбарыг хэдий хэр орой сонирхож эхэлсэн байна төдий чинээ бэлгийн дур сонирхол нь бага байна. Мэдээж нэг л шинж тэмдгээр бүгдийг тодорхойлох боломжгүй. Тэгсэн хэдий ч эдгээр шинж тэмдгүүд нь бэлгийн идэвхтэй амьдралыг тодорхойлох шинж тэмдгүүд мөнөөс мөн. Бидний зүгээс дүгнэж хэлэхэд хосуудын бэлгийн амьдрал ямар байх нь хоёулангаас нь шалтгаална. Уг амьдрал хэдий хэр олон өнгө аястай байна төдий чинээ сонирхолтой, хоёул татагдах ажээ.

Comments

comments

Leave a Reply