ДАШТ: МАНАЙ САГСЧИД ФИЛИППИНИЙ БАГИЙГ ХОЖЛОО

    FIBA 3×3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотод болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан.

    Тэмцээний  хоёр дахь өдөр буюу өчигдөр /06.09/ манай сагсчид Канад, Филиппиний багтай тоглолоо. Манай залуус эхний тоглолтоо Канадтай хийж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан.

    Улмаар хоёр дахь тоглолтоо  тэмцээнийг зохион байгуулагч Филиппин улсын багтай хийж, 21:17-оор яллаа. Ингэснээр тэд ДАШТ-ээс анхны хожлоо авлаа.

    Оноо: 

    Монгол 21 — Tsenguunbayar Gotov 7, Tserenbaatar Enkhtaivan 6, Delgernyam Davaasambuu 6, Dulguun Enkhbat 2.
    Филиппин 17 — Pogoy 6, Pringle 4, Rosario 4, Standhardinger 3.

    .
    “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожилтойгоор удаалж байна.

    Хэсгийн сүүлийн тоглолтууд маргааш болох бөгөөд Монгол-ОХУ, Монгол-Бразилын тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.

    Хуваарь:

    2018.06.11-ны 15:30 цагаас Монгол vs ОХУ,
    2018.06.11-ны 17:10 цагаас Бразил vs Монгол
    Фото:

    Монгол – Филиппин
    Монгол – Канад
    Монгол – Филиппин
    Монгол – Филиппин


    Хөгжөөн дэмжигчид

    Монгол – Филиппин

    Comments

    comments