МОНГОЛЫН САГСЧИД ДАШТ-ИЙ ШӨВГИЙН НАЙМД ШАЛГАРЛАА

    Филиппин улсын Манила хотод болж буй FIBA 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан.

    Дөнгөж сая манай сагсчид хэсгийн сүүлчийн тоглолтоо дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Бразил улсын багтай хийж, 19:16-гийн харьцагаар ялалт байгууллаа. Ингэснээр Монгол Улсын шигшээ баг гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч байна.

    Манай сагсчид шөвгийн наймд “А” хэсгээс нэгээр Сербийн багтай тоглох юм. Уг тоглолт Улаанбаатарын цагаар маргааш/06.12/ 12:50 цагаас эхэлнэ.

    ДАШТ-ий хэсгийн тоглолтын үр дүн:

    Монгол-Канад 15:21
    Монгол-Филиппин 21:17
    Монгол-ОХУ 21:18
    Монгол-Бразил 19:16

    Comments

    comments