Булчин зангирч, шөрмөс татах үеийн өвдөлтийг богино хугацаанд хэвийн болгох аргыг сурмаар байна уу? Тэгвэл бид танд хэлж өгье!

0
1,087

Биеийн хэвийн үйл ажиллагаанд нилээд хэдэн химийн элемент их бага хэмжээгээр оролцож, байдаг. Тэдгээр химийн элемент дутагдвал ямар нэг эд эрхтний үйл ажиллагаа хямарч олон төрлийн өвчний эхлэл болдог. Натри, кали, кальци, фосфор, магни гэх мэт олон химийн элементийг ерөнхийд нь эрдэс буюу минерал гэж нэрлэх боловч тухайн бодис юунд хэрэгтэй, яаж түүнийг нөхөх вэ? гэдэг талаар мэдлэгтэй хүн тийм ч олон биш болов уу. Бид энэ удаад юунаас болж шөрмөс татдаг болон үүнээс хэрхэн ангижрах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Шөрмөс татах шалтгаан

Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаараарай.

Шөрмөс татах нь гэмтэх, хөхрөх гэх мэт гадны хүчин зүйлээс бус, бие организмын дотоод асуудлуудаас болж үүсдэг байна. Дотоод асуудлууд гэдэгт ус болон бусад шим тэжээлийн дутагдал мөн бөөрний эмгэг гэх мэт өвчлөлүүд нөлөөлж болно. Шөрмөс татах нь ихэнх хүмүүст тохиолдож л байдаг энгийн өвчин мэт боловч, үргэлж татвал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

 

Хэрхэн сэргийлэх вэ?

Хүнд ажил хийж, ядарсан үед шөрмөс татвал, бүлээн ус ууж шингэний дутагдлаа нөхөх хэрэгтэй. Бүлээн ус нь хүйтэн устай харьцуулахад биеийн дулаантай илүү ойролцоо бөгөөд, түргэн хугацаанд булчинд нэвчиж, шим тэжээлээр хангадаг байна.

Үргэлж шөрмөс татах нь ихэнхдээ шим тэжээлийн дутагдалтай холбоотой. Зарим төрлийн шим тэжээлийн бодисууд нь булчинг сулруулж, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг байна.

 

Хэрхэн эмчлэх вэ?

Дээр дурдсанчлан, бүлээн ус уухаас гадна илүү эрчимтэй арга хэмжээ авснаар, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Усны дутагдлаас үүдэлтэй шөрмөс татах үзэгдэл нь, кали дутагдах, эсвэл натри ихэдсэнээс шалтгаалдаг байна. Кали хэмээх эрдэс нь натритай урвалд орж, цусны эргэлтийг зохицуулах үүрэгтэй байдаг учраас калиг нөхөх нь өвдөлтөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс калигаар баялаг хоол хүнсийг идэж байх хэрэгтэй юм.

Шөрмөс татахаас сэргийлэх бас нэгэн арга бол магнигийн дутагдлыг нөхөх юм. Хүний биед магни маш их хэрэгтэй байдаг буюу өдөрт 250-300 миллиграмыг авах хэрэгтэй байдаг байна. Магнигаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд загас, хар шоколад, бууцай, цардуул, бурам, самар, сэвэг зарам, хулууны үр, төмс гэх мэт багтана.

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published.