Хичнээн идсэн ч таныг таргалуулахгүй, Этүгэний пирошкиноос ч илүү гоё амттай пирошки хийх жор. Сурч аваад гэрийнхэндээ заавал хийж өгөөрэй

0
420

Хөргөгчинд чинь нэг аяга тараг үлдчихсэн юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл олон юм бодолгүй пирошки хийж идээрэй. Тиймээ та зөв уншсан, таргаар пирошки хийж болно. Бүр үнэхээр амттай болдог шүү. Ингээд хамтдаа хамгийн амттай пирошки хийх аргыг сурч авцгаая.

Орц:

  • Тараг – 1 аяга
  • Гурил – 4 стакан
  • Ургамлын тос – 2 халбага
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Хүнсний сода – 1 халбага
  • Давс – 1 халбага
  • Өндөг – 2 ширхэг

Шанзанд:

  • Татсан тахианы мах – 500 гр
  • Хар перец – халбаганы дөрөвний нэг
  • Давс – 1 халбага

Хийх арга:

Тахианы махан дээрээ давс болон хар перецээ хийж базна.

Тараг болон хүнсний содаа хольж, блендэрт хийж эргүүлээрэй. Бага зэрэг хөөсрөх ёстойг анхаар. Ингээд үүн дээрээ давс, сахар, өндөг болон ургамлын тосоо хийж хутгана.

Сайтар хутгаж задалсан зуурмагаа гурилан дээрээ хийж зуурна.

Зуурсан гурилаа өөрийн мэдрэмжээр жижиглэн хувааж, элдээрэй. Хэт нимгэн болтол элдэж болохгүйг анхаар.

Элдсэн гурил дээрээ базсан махаа тавьж, чимхэнэ.

Ингээд бэлэн болсон пирошкигоо ургамлын тосонд хийж, хоёр талаар нь сайтар шараарай.

Пирошкигоо гаргаад, бага зэрэг хөргөхийн тулд таглаж тавих хэрэгтэй. Ингэснээр таны хоол илүү амттай бас зөөлөн болох юм. Өнөө орой заавал хийж үзээрэй. Амт гэж тасархай болох болно.

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published.