Би багаасаа тефтель идэх дуртай байсан болохоор интернетээс хайж байгаад энэ жорыг олж авсан юм. Миний амьдралдаа идсэн хамгийн амттай тефтель байсан шүү!

0
211

Амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Мэдээж амарч байгаа өдрөө амттай хоол хийж, гэр бүлийнхнээ дайлах нь гэрийн эзэгтэй бүрийн хүсэл биз дээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ будаатай бөөрөнхий мах буюу тефтель хийх жорыг хуваалцаж байна.

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Өндөг – 1 ширхэг
  • Агшаасан будаа – 200 гр
  • Улаан лоолийн соус – 1 стакан
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Сонгиноо жижиглэн татаж, луувангаа үрж бэлтгэнэ. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад, сонгино болон луувангаа хийж хуурна. Сонгиноо шаргал болгоод ногоогоо гаргаж аваад хөргөнө.

Татсан махан дээрээ өндөг, агшаасан будаа, давс перец зэргээ хийж базаарай. Үүн дээрээ хуурсан ногоогоо мөн нэмээрэй.

Ингээд махаа бөөрөнхийлж, махаа бэлтгэнэ. Үүнийгээ гуриланд өнхрүүлээд, халаасан тосонд хийж шарна. Ойролцоогоор 2-3 минут шараад гаргаарай. Одоо усанд гурил хийж хутгаад, үүн дээрээ улаан лоолийн соусаа хийж халаана. Тогоонд буцалж буй соусаа бөөрөнхий махаа хийж, 20 минут орчим зөөлөн гал дээр чанаарай.

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published.