Жинхэнэ хайр болон үнэнч нөхөрлөлийг харуулсан 17 фото зураг: таны зүрхний нарийн утсыг хөндөнө

Бидний амьдрал ихэнхдээ завгүй, стресс ихтэй байдаг. Эдгээр мөчүүдэд, хамгийн чухал хийх ёстой зүйл бол зогсож, гүнзгий амьсгаа аваад, бидний эргэн тойрон дахь зүйлс ямар эрхэм чухал болохыг ойлгох хэрэгтэй.

Бид таны ааш занг тааламжтай байлгах үүднээс эдгээр сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрүүлэх фото зургуудыг хүргэж байна. Эдгээр зургууд танд хайрыг их, бага гэлтгүй, ямар ч зүйлээс мэдэрч болно гэдгийг харуулна.

1. Танд том тэврэлт хэрэгтэй болоход:

2. Энэ эмнэлэг өвдсөн хүүгийн сэтгэл санааг дээрдүүлэх үүднээс нохойг нь хамт байхыг зөвшөөрчээ.

3. “1983 онд би 14 настай охиндоо Зул сарын баяраар надад өвөрмөц бэлэг өгөөрэй гэж хэлсэн юм. Тэр надад бэлэг өгсөн. Би маш их баярласан. 35 жилийн дараа ч гэсэн бид хамтдаа байна. Түүний бэлгийг би одоо хүртэл хадгалж байгаа, миний амьдралдаа авсан хамгийн сайхан бэлэг.”

4. Энэ бол богино хугацааны амралт авахад тохиромжтой шалтгаан байна!

5. 28 жилийн дараа эргээд тоглоомын талбайдаа цугалцгаалаа…

6. “Манай эмээ өвөө хоёр хувцаснуудаа сольж өмсөж байжээ, 1940-өөд он”

7. Морокко өвөө болон Америк ач хүү хоёр, 24 жилийн дараа

8. “Манай аав, ээжид маань анх танилцсан 30 жилийн ойн баярын өдрөөрөө гэнэтийн бэлэг барьсан бөгөөд тэдний хамтдаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах үедээ суудаг байсан сандлыг бэлэглэсэн юм.”

9. “Энэ хүмүүс бол миний эцэг эх хоёр, хоёулаа Польшийн цагаачид, тэд 70-аад оны үед Чикагод уулзаад удаагүй байхдаа энэ зургийг авахуулжээ. Тэд 40 жил АНУ-д амьдарсныхаа дараа, тэтгэвэртээ гарч, буцаад Польшийг зорьж байв.”

10. “Амазоны бараа бүтээгдэхүүн өхөөрдөм санагдлаа, би онлайн худалдаа хийх болно оо. 88 настай эмэгтэй 92 настай нөхрийнхөө хамтаар Айдсын баярт эдгээр хувцсыг өмсөөд иржээ. Зөгийн хувцас олон хүнд таалагдаж байлаа.”

11. “Өнөөдөр миний төрсөн өдөр, эмээ маань надад намайг 2-5 нас хүртэл харж, өсгөх үед тохиолдож байсан гайхалтай дурсамжуудыг бичсэн 3 ширхэг ном бэлэглэлээ. Надад хэлэх үг алга.”

12. “Аав ээж хоёр маань 80-аад оны үед, Японы хуримын хувцас өмсөж, зургаа авахуулж байжээ.”

13. “Би энэ охинтой 2006 онд Хавайд усан онгоц дээр зоог барих үеэрээ танилцсан. Бид тэр шөнө сайн найзууд болцгоосон, надад сайн найзаа олоход минь туслаач, би түүнийг харахыг үнэхээр их хүсэж байна, мөн одоо юу хийж байгааг нь мэдмээр байна.”

“Би чамайг, намайг хайж байна гэж сонслоо.”

14. “Би энэ цэцгүүдийг ээждээ зориулж, цуглуулсан юм. Би эдгээрийг ямар цэцгүүд болохыг сайн мэдэхгүй л дээ, гэрийнхээ хажуу талаас л цуглуулсан. Би урьд өмнө нь ийм зүйл хийж байгаагүй.”

15. “Хой Ан, Вьетнамд миний уулзсан настай хосууд. Тэд гэрлэснээсээ хойш 70 жил хамтдаа байгаа. Тэд бидэнд тариалангийн талбайгаа үзүүлж, дараа нь цайгаар дайлсан. Тэдэнд инээмсэглэхгүй байх цаг хором гэж огтхон ч байсангүй.”

16. Цаг хугацаа өнгөрсөн ч, юу ч өөрчлөгдөөгүй.

17. “Саяхан манай найзын муур нь өнгөрсөн юм л даа. Эмч найзад маань муурынх нь сарвууг цаасан дээр хэвлэж өгсөн бөгөөд дээр нь ургуулах боломжтой олон төрлийн цэцгийн үр тавьжээ.”

Хүндэт уншигчид аа, та бүхнийг сонсох хэзээд сонирхолтой байдаг. Бидэнд өөрийнхөө тухай хэлээч. Магадгүй, та сайн дураараа гэртээ хэн нэгнийг асарч байсан ч юм билүү? Эсвэл тансаг зэрэглэлийн ресторанд ажилладаг ч байж болно. Энэ мэтчилэн бидэнд сэтгэлд үлдсэн дурсамжуудаасаа хуваалцаарай.

Comments

comments