Энэ охин хоёр гаргүй төрсөн. Гэвч тэр төгөлдөр хуур тоглож, машин барихаас гадна онгоц жолоодож сурчээ

Зарим хүмүүс хангалттай цаг хугацаа, боломж бололцоо эсвэл өөртөө итгэлгүй байснаас болж, ямар ч бизнест амжилт гаргаж чадахгүй байна гэж гомдоллодог. Гэхдээ, мөч дутуу боловч, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд, бууж өгөлгүй урагшилдаг хүмүүс байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Бид өнөөдөр та бүхэнд 32 настай, баатарлаг бүсгүй болох Жессика Коксын талаарх мэдээг хүргэх гэж байгаадаа таатай байна. Энэ охин хоёр гаргүй төрсөн бөгөөд тэр идэвхтэй хөдөлгөөн хийж, багаасаа спортоор хичээллэсэн ч гэлээ, түүний гарын хөгжил бүрэн зогсжээ.

Эхлээд, Жессика хиймэл мөч зүүдэг байсан боловч, 14 насандаа тэр үүнийг тайлж авч, хөлөө ашиглан, хэрхэн амьдарч болох талаар суралцаж эхэлсэн байна. Тухайн үед Кокс таеквондогийн хар бүсийг эзэмшдэг байжээ.

Одоо Жессика бүх зүх зүйлийг хөлөөрөө хийдэг: нүдэндээ линз хийж, гар утсаар залгаж, мессеж бичиж бас төгөлдөр хуур тоглодог. Үүгээр дуусахгүй! Тэр саяхан нисэх онгоц жолоодож сурчээ.

3 өөр төрлийн нисэх онгоц, 3 өөр төрлийн багш, 80 цагийн турш 3 өөр муж дээгүүр нисэхдээ тэрээр 3 жилийг зарцуулсан бөгөөд өнөөдөр мэргэжлийн нисгэгч болсон байна.

2012 онд, Жессика таеквондогийн сургалтын үеэр танилцсан залуу болох Патрик Чэмберлентэй гэр бүл болжээ.

Хоёр гаргүй учир хүмүүс түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг боловч, Кокс хоёр гаргүй ч гэсэн, бусад хүмүүс шиг энгийн амьдралаар амьдарч чадна гэдгээ бусдад харуулахыг хүсдэг гэнэ.

Жессика мөчний дутагдалтай хэрнээ цорын ганц гайхалтай амжилтад хүрсэн хүн биш юм. Ахмад Зулкарнайн, Индонез залуу хоёр гаргүйн дээр бас хоёр хөлгүй төржээ, гэхдээ тэр энэ бүгдийг үл тоож, мэргэжлийн гэрэл зурагчин болсон бөгөөд түүний авсан фото зургууд интернет орчинд олон хүнээс талархал хүлээдэг байна.

Эдгээр хүмүүс цаашид ч гэсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорилгодоо хүрч чадна гэдгийг харуулсаар байх биз ээ.

Comments

comments