Бүтэн нэг сарын турш угаалгүй өмсөж болох дотуур өмдийг зохион бүтээжээ

Хүүхэд байх үеэс эхлээд эцэг эх маань бидэнд дотуур хувцсаа өдөр бүр сольж байх хэрэгтэйг анхааруулж хэлдэг байсан. Энэ нь өдөр тутам ариун цэвэр сахих ёстой энгийн дүрмүүдийн нэг юм. Гэхдээ, Дани улсын хэсэг бүлэг залуус байнга солиод байх шаардлагагүй өвөрмөц дотуур хувцсыг зохион бүтээжээ. Та энэ дотуур хувцсыг 7 хоногийн турш өмсөж болох бөгөөд танд огтхон ч тав тухгүй санагдахгүй юм байна. Мөн, уг дотуур хувцсыг зохион бүтээсэн зорилго нь залхууралтай ямар ч холбоогүй гэнэ.

Энэ дотуур хувцсыг угаалгүйгээр бүтэн нэг сарын турш өмсөж болно

Олон хүмүүсийн хувьд зохион бүтээгчид энэ дотуур хувцсыг хүмүүсийн залхуу байдлыг улам дэмжсэн зүйл хийсэн байна гэж харж байж болох юм. Гэхдээ, огтхон ч тийм биш. Уг дотуур хувцсыг хийсэн гол зорилго бол хүрээлэн буй орчныг хамгаалах явдал гэнэ.

Компаний гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчдын нэг, 27 настай Мэдс Фибигер хийсэн бүтээлийнхээ талаар ийн хэлжээ:

“Хувцас угаах болон хатаах нь байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн 2/3 хувийг эзэлдэг. Хүмүүс ихэвчлэн дотуур хувцсаа тогтмол угаадаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг манай Organic Basics брендийн дотуур хувцас шийдэх болно.”

Компани энэ дотуур хувцсыг мөнгөөр бүрсэн учир бактери болон муухай үнэрийг 99.9% үгүй хийх боломжтой гэнэ. Түүгээр зогсохгүй, дотуур хувцсыг 100% хаягдал материалаар хийжээ.

Угаалгын нунтаг ямар хор хөнөөлтэй вэ?

Энэхүү дотуур хувцсыг сардаа нэг юм уу эсвэл хоёр удаа угаахад болно гэж зохион бүтээгчид үзэж байгаа бөгөөд энэ нь өмсөж байгаа хүнд болон хүрээлэн буй орчинд али алинд нь ач тустай байх гэнэ. Үүнээс харахад, бидний хувцас угаахдаа хэрэглэдэг угаалгын нунтаг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй ажээ.

Угаалгын нунтгаар хэзээ ч даавуун материалтай хувцсыг гүйцэд угааж болохгүй. Эс бөгөөс угаалгын нунтгаас хувцсанд үлдсэн бодис загатнуулах нөлөө үзүүлж, хүний биед тууралт гарахад хүргэдэг байна. Хортой бодис арьсаар дамжин биед халдварлаж, ноцтой аюул учруулахыг ч үгүйсгэхгүй.

Цаашид байгаль орчин болон хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх хувцас энэ мэтчилэн хийгдэнэ гэдэгт итгэлтэй. Хэрэв та энэ санааг дэмжиж байвал, найзууддаа уг сонирхолтой мэдээний талаар дуулгахаа мартав аа.

Comments

comments