Өвдөгний өвдөлтийг намдааж, булчин шөрмөс зөөллөх ундаа

Өвдөг нь бидний биеийн хөдөлгөөнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Алхах, гишгэх, гүйх харайх, босч суух гээд л бүх хөдөлгөөнд өвдөг оролцдог. Харин санамсаргүй байдлаар өвдгөө гэмтээх, эсвэл өөр бусад шалтгаанаар өвдгөө гэмтээвэл, хөдөлж чадахгүй хүнээс өөрцгүй болох аюултай. Тиймээс өвдөг өвдсөн тохиолдолд тэр дор нь арга хэмжээ авах хэрэгтэй юм. Өнөөдөр та бүхэндээ өвдөгний хаванг буулгаж, үрэвсэл намдаах үйлчилгээтэй байгалийн жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

Түүнээс гадна энэхүү орц нь цахиур, бромелайн, витамин С, магни агуулдаг тул эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж өгдөг. Үүний орцонд жүрж, шанцай, овъёос, бүйлс, хан боргоцой, байгалийн зөгийн бал зэрэг багтана. Анзаарч харвал бүгд бактер, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг.

Орц:

  • Жүржийн шүүс – 1 аяга
  • Шанцай – 7 гр
  • Овъёос – 2 аяга
  • Бүйлсэн самар – 40 гр
  • Хэрчсэн ханборгоцой – 2 аяга
  • Зөгийн бал – 40 гр
  • Цэвэр ус – 1 аяга

Овъёос дээрээ усаа хийж, буцалгаарай. Бага зэрэг буцалгаад, гал дээрээс авч дээр нь жүржийн шүүсээ хийж хутгах хэрэгтэй. Одоо блендэрт цэвэр байгалийн зөгийн бал, ханборгоцой, бүйлсэн самар, шанцайгаа хийж, эргүүлэн зуурмаг бэлтгээрэй. Зуурмаг болгож бэлтгэсэн ундаан дээрээ дэвтээсэн овъёосоо хийж ахин нэг эргүүлнэ. Ингээд таны амттай болоод үр ашигтай ундаа бэлэн болох юм.

Хэрэглэхдээ та үүнийг өглөө, өдөр, орой гэсэн гурван хэсэгт тэнцүү хувааж ууна. Өглөө цайнаас өмнө, өдөр хоолноос өмнө, орой мөн л хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглээрэй. Ингэснээр таны өвдөгний өвдөлт намдаад зогсохгүй, үе мөчний өвчин буурч, ясыг бэхжүүлэхийн зэрэгцээ шөрмөсний уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.

Comments

comments