Хүүхдийн сүүн шүдийг яагаад хадгалах ёстой вэ?

Хүн бүрт сүүн шүд, ясан шүд гэж ургадаг. Хүүхдийн сүүн шүд унамагц эцэг эхчүүд өөхөнд боож, нохойд өгснөөр цэвэрхэн, бат бөх шүд ургана гэж үздэг билээ. Харин шүдний эмч нар, хүүхдийн сүүн шүдийг нохойд өгөх бус хадгалж байх хэрэгтэй болохыг эцэг эхчүүдэд сануулж байна. Чухам яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Үүдэл эс гэж юу вэ? “Үүдэл эс” бол хүний бие дэх бусад төрлийн эсүүдийг үүсгэгч юм. Хүнд ургийн, насанд хүрсэн гэх хоёр төрлийн үүдэл эс байдаг. Насанд хүрсэн үүдэл эс буюу бидний биед хадгалагдсан эс нь ихэвчлэн чөмгөнд байдаг гэнэ. Харин уургийн үүдэл эс нь сүүн шүд болон дөнгөж төрсөн хүүхдийн хүйнд их хэмжээгээр байх аж. Иймд тасалсан хүй болон унасан сүүн шүдийг хадгалж, үүдэл эсийг нь ашиглах боломжтой юм.

Хүүхдийн сүүн шүдийг яагаад хадгалах ёстой вэ? 2003 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн сүүн шүдэнд “үүдэл эс” байдаг болохыг олж тогтоожээ. Энэхүү “үүдэл эс”-ийг хувиргаж, төрөл бүрийн эс, эд эртхэнг гаргаж авах боломжтой гэнэ. Хүүхэд өсч торних явцдаа нойр булчирхай, зүрх, тархины асуудалтай болж, өвчилсөн тохиолдолд, сүүн шүдэнд байрлах “үүдэл эс”-ийг хувиргаж, гэмтсэн эрхтнийг нөхөж, эдгээдэг байна.

Сонирхуулахад үүдэл эс нь хүний биеийн хамгийн чухал эс хэмээгддэг бөгөөд маш хурдан ургаж, өөрчлөгддөг аж. Жишээлбэл хүүхэд тань том болоод элэг нь муудахад, зөвхөн таны хүүхдэд таарах элгийг үүдэл эснээс ургуулж болно. Гүн хөлдөөлтийн аргаар уг эсийг 200-300 жил хадгалаад гэсгээхэд үүдэл эс амьд байдаг аж. Та хүүхдийнхээ сүүн шүдийг хадгалахдаа эмчтэй зөвлөлдөж, зориулалтын температурт хадгалах хэрэгтэй.

Comments

comments