Өнгөө алдсан алт, монет, мөнгөн эдлэлээ шинэ мэт болгох арга

Ээж, эгч нар гээд л эмэгтэй хүн болгонд өдөр бүр зүүдэг алт, монетан эдлэл гэж байдаг. Байнга зүүдэг болохоор амархан өнгөө алдаж, гундах гээд байдаг талтай. Харин энэ үед яаж буцаад шинэ мэт болгох вэ? Энэ асуултын хариулт болгож, та бүхэндээ алт, монет болон мөнгөн ээмэг, бөгжийг хэрхэн өнгө оруулж, шинэ мэт болгох тухай мэдээллийг хүргэж байна.

Орц:

  • Давс – 1 халбага
  • Хүнсний сода – 1 халбага
  • Аяга таваг угаагч шингэн – 1 халбага
  • Ус – 1 стакан
  • Тугалган цаас

Хэрэглэх арга:

  • Усаа богино долгионы зууханд хийж халаана.
  • Тугалган цаасаа савны ёроолд тавьна.
  • Үүн дээрээ халуун усаа хийнэ.
  • Нэмээд давс, сода, аяга таваг угаагчаа хийж хутгаарай.
  • Одоо өнгөө алдсан гоёл чимэглэлээ дотор нь хийж, 5-10 минут байлгах хэрэгтэй.
  • Дараа нь бөгж, ээмгээ уснаас авч, цэвэрхэн алчуураар арчина.

Энэ аргыг мэддэг байхад та алт, монет болон мөнгөн гоёл чимэглэлээ өнгөө алдаж, хуучирлаа хэмээн санаа зовох зүйлгүй болох юм. Хэрэв танд таалагдсан бол найзууддаа хуваалцаарай.

Comments

comments