Нөсөө толбо болон сэвхийг бүдгэрүүлэх арга

Сэвх нөсөө толбыг арилгаж бүдгэрүүлэх үр дүнтэй маскны жорыг хүргэж байна.Төмс витамин С найрлагатай тул цайруулах тэжээл өгөх үйлчилгээг үзүүлнэ. Та эдгээр маскаас аль нэгийг нь сонгон хэрэглэж, долоо хоногт 1-2 удаа маскаа хэрэглэж байгаарай. Мөн өдөр бүр гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Ингэснээр та арьсаа нэмж нөсөө толботой болохоос сэргийлж чадна.Төмсний орцтой гэрийн аргаар бэлтгэсэн маскны давуу талууд:

  • Арьсан дээрх толбыг арилгана
  • Батгыг эмчилнэ
  • Арьсыг чийгшүүлнэ
  • Нүдэн доорх хар хүрээг арилгана
  • Үрэвслийг намдаана
  • Хөгшрөх явцыг удаашруулна

Төмс болон лууван

Нэг ширхэг төмс болон нэг ширхэг луувангийн шүүсийг гаргаж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 25 минутын дараа хүйтэн усаар угааж арилгаарай.

Төмс болон нимбэгний шүүс

Нэг ширхэг төмсийг түүхийгээр нь хэрчиж, шүүсийг нь шахаж авна. Үүнийг тал нимбэгний шүүстэй хольж бэлтгээрэй. Нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Төмс болон сонгино

Нэг ширхэг төмс болон сонгины шүүсийг гаргаж аваад холиорой. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай.

Төмсийг үс арчилгаанд 

Төмс чанасан ус болон төмсийг сонгины шүүстэй хольж үс хуйхандаа түрхвэл цагаан үсний ургалт багасгах хуйханд тэжээл өгснөөр үсний ургалтыг нэмэглүүлдэг байна.

Comments

comments