Хүүхдээ хэрхэн эрт уншуулж сургах вэ? Гадаадын аргыг хэрэгжүүлээд монгол хүүхдүүд уншиж байна

Хүний тархи сурах зүйлийнхээ 90%-ийг 6 хүртэлх насандаа сурдаг гэнэ. Гэтэл бид нар яадаг билээ. Яаг тэр сурах цонх нь хаагдсаны дараа хүүхдээ сургуульд оруулдаг. 1 настай хүүхэд 2 настай хүүхдээс амархан сурдаг, 2 настай хүүхэд 3 настай хүүхдээс амархан сурдаг 4 настай хүүхэд 5 настай хүүхдээс амархан сурдаг. Тэр дундаас унших нь толгой задалж тархи хөгжүүлдэг юм байна.

Эрт уншиж сурсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн үеийнхнээсээ оюун ухааны хөгжлийн хувьд илүү байдаг гэнэ. Ингээд номон дээр бичсэн зааварчилгаа нь:
1. ( 15.24×55.88 см ) хэмжээтэй цагаан хатуу цаас бэлд бас улаан өргөн пламастар ( улаан өнгө хүүхдийн сонирхлыг татдаг ) . Үгнүүдээ маш хурдан дуусах учраас эхний ээлжинд 200 ш үгийг бэлэн байлгавал амар. Үгийг 8см өндөртэй жижиг үсгээр бичнэ. Хуудасны ард тэр үгээ өөртөө харагдахаар жижиг бичнэ ингэснээрээ хүүхдэдээ хэлж байхдаа өөрөө өнгийж цаасны урьд талыг харахгүйгээр хүүхэдтэйгээр нүд руу нь харж байгаад харьцах боломж олдох юм. Эхний өдөр 5 үгээр эхэлнэ. Эхний үгийг үзүүлээд энэ бол ЭЭЖ гээд цааш нь хийнэ. Үгээ 1 секундээс илүү үзүүлж болохгүй !! Тэгвэл хүүхдээ уйдааачихна. 5 үгээ дууссаны дараа хүүхдээ тэвэр хайрла ухаантайг нь магт гэхдээ чихэр жимс өгч урамшуулж болохгүй. Өдөрт 3 удаа хийнэ хийх болгондоо үгнүүдийнхээ байрлалыг нь соли. Хүүхдүүд гэрлийн хурдаар сурдаг тиймээс үгнүүдээ өдөрт 3 илүү үзүүлэх юм бол тэд нарыг уйдаачихна. Дараагйин өдөр 5 шинэ үг нэм ингээд нийт 10 үг 2 дахь өдөр. Ингээд нэмж явсаар 5 хоногийн дараа 25 шинэ үг өдөрт болно тэгэнгүүд эхний өдрийн 5 үгийг хасна. Ингэснээрээ танай хүүхэд 5 шинэ үг өдөрт сурах юм байна. Санах чухал зүйлүүд бол хүүхдээ уйдааж болохгүй хэрвээ тэд уйдаж байгаа бол та үйлдлээ удаан хийж байна гэсэн үг юм. Хүмүүс яагаад эхлээд үсэг заахгүй байгаа юм гэж гайхах байх. Үсэг хүүхдүүдийн хувьд ядаргаатай ойлгомжгүй байдаг юм байна. Тэд нар үгийг илүү хурдан цээжилна. Заасан үгнүүдээ хүүхдээсээ буцааж асууж битгий турш энэ нь тэдэнд таалагддаггүй.
Хангалттай олон үг сурсаны дараа 2 үг нийлүүлнэ. Жишээ нь УЛААН БӨМБӨГ гээд. Дараа нь 3 үгтэй өгүүлбэр тэгээд жирийн өгүүлбэр тэгээд ном гэсэн дарааллаар явах юм байна.


Ингээд хэдэн настайгаас зааж эхлэх нь бас онцлогтой юм байна.
(3-6 сартай ). 1. Үгээ хурдан үзүүл 2. Шинэ үгнүүд байнга нэм. Энэ нас заасан бүгдийг нь сурдаг
(7-12 сартай ) 1. хичээл заах цагаа богино байлга 2. Гэхдээ хичээл хийх давтамжаа нэмэгдүүл
Энэ үед хүүхдүүд мөлхөж эхэлдэг учраас маш завгүй болдог гэнэ. Тэд нар үг сурж суухаас илүүгээр гэрийн бүх түмбүүшийг савнуудыг онгойлгож үзэх хивсэн дээр байгаа жижиг зүйлүүдийг олж идэх гээд их ажилтай болж ирдэг байна.
(12-18 сартай ) 1. Хичээл заах цагаа бүүр богино болго 2. Түүнийг уйдхаас өмнө зогс
Энэ хугацаанд хүүхэд алхаж эхэлдэг тиймээс тэр маш завгүй байх болно.
( 18-30 сартай ) 1. Өөрийнх нь дуртай үгийг нь сонго 2. Энэ программыг аажмаар эхлүүл 3. нэг үгнээс өгүүлбэр руу аль болох хурдан шинжихийг хичээ. Түүний ертөнцийг ажигла юунд дуртайг нь олж мэд үгнүүдээ анхааралтаа сонго.
( 30-48 сартай ) 1. тэрэнд хүнд хэмжээний үг сонгож өг 2. Бүүр бага хүүхэд шиг үгийг тэгж амархан сурахгүй 3. Тэр ном илүү их номыг хүснэ. Тэр одоо нялх хүүхэд байхаа больсон. Тиймээс заасан үгээ ахиад давтамжтайгаар үзүүлэх хэрэгтэй.
( 48-72 сартай ) 1. Тэр нялх хүүхэд шиг үгийг хурдан хүлээж авахгүй 2. Тэр нялх хүүхэд шиг үгийг хурдан тогтоохгүй 3. Тэр аль хэдийн юунд дуртай дургүйгээ мэддэг болцон байгаа 4. Үгнүүдээ заасны дараа аль болох хурдан өгүүлбэр болон ном болго. 5. Тэр өөрийнхөө номыг өөрөө зохиох ёстой.

За нэг иймэрхүү байдлаар.. Би ч нэлээд залхуурчлаа. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл mongol ger surgalt facebook хуудаснаас сонирхоорой.

Comments

comments