БЯЦХАН ҮРСЭЭ ХЭРХЭН АНХААРАЛ ТӨВЛӨРҮҮЛЖ СУУЛГАЖ СУРГАХ ВЭ?

Хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирснаар хичээл сурлагадаа амжилт гаргах, эрүүл зөв өсөн торниход чухал нөлөөтэй. Тэгвэл хүүхдийн анхааралт төвлөрөлтийг сайжруулах 5 зөвөлгөөг хүргэж байна.

1. Хангалттай сайн унтаж амрах

Хүүхэд өдөр бүр дунджаар 9-10 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг байна. Хэрэв хүүхэд хангалттай нойроо авч чадахгүй байвал шинэ зүйл сурах, юм тогтоох зэрэг чадвар нь буурдаг байна.

2. Эрүүл зөв хоол хэрэглэх

Загас, брокколи, самар, нэрс гэх мэт тархины үйл ажиллагааг дэмжих эрүүл хүнсийг түлхүү хэрэглэснээр хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулж элдэв зүйлд сатаарахгүй байхад нөлөө үзүүлдэг байна.

3. Ус сайн уух

Өдрийн туршид хангалттай ус уухгүй байснаар аажимдаа энэ нь нэг талаараа анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна.

4. Дасгал хөдөлгөөн хийх

Спортоор хичээллэж, дасгал хөдөлгөөн сайн хийснээр тархийг амрааж юмыг цээжлэх, тогтоож, төвлөрөхөд тустай.

5. Орчинг нь зөв бүрдүүлж өгөх

Хүүхдийн сурах орчин, ширээ сандал өөрт нь тохирсон байх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд хийж буй зүйлдээ төвлөрөхөд тустай байдаг. Хүүхдийн биеийн хэмжээнээс шалтгаалан ширээ сандалны хэмжээ өөр өөр байдаг.

Comments

comments