Гуч гаруй жил энэ орос жороор л жимсний чанамал хийж байна даа

Жимс ногоо элбэг хангалуун энэ цагт эзэгтэй нар өвлийн бэлтгэлээ хийж байна уу? Бүх төрлийн жимсний чанамал хийхэд тохиромжтой орос номноос авсан жороо та бүхэнд хүргэе. Сүүлийн гуч гаруй жил энэ жороороо чанамал хийж өвөлжин хэрэглэж байна.

Сахарын сироп бэлтгэнэ. 800 гр элсэн чихэр дээр 150 мг ус хийж буцалгаад хайлуулна. Бэлэн болсон сироп дээрээ 1 кг жимсээ хийж буцалгана. Нэрс, аньс, үхрийн нүд зэрэг ямар ч жимс байж болно.  Жимсээ буцлахаар галаа багасгаж 20-30 минут зөөлөн гал дээр чанана. Буцлах явцад гарсан хөөсийг хамж авна.

Чанамал бэлэн болсон эсэхийг шалгах амархан. Тавган дээр чанамалаасаа маш багаар авч дусаагаад эргүүлж тойруулахад урсахгүй дусал хэвээрээ байвал савлахад болсон байна. Ариутгасан шилэнд халуунаар нь хийгээд таглаж тасалгааны температурт 2 жил хадгалж болно. Ингээд л боллоо.

Comments

comments