Содатай ус биеэс хорт бодис гадагшлуулна, цусны эргэлт сайжруулна

Ердийн хүнсний сода нь олон төрлийн ашигтай шинж чанартай боловч үүнийг ууж, идэж хэрэглэснээр ходоодны салстад сөргөөр нөлөөлдөг.  Содатай усанд орох нь биеийг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ тунгалгын булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ мөн үүн дээр нэмээд тураана гээд танд өгөх ашиг тус нь үл дуусна.

Анхаарах ёстой зүйлс:

Хэрвээ та биеийнхээ аль нэг хэсэгт зүссэн, түлсэн, урсан гэх мэт шархтай байгаа бол содатай усанд орохоос зайлсхийгээрэй. Үүн дээр нэмээд ханиад, хоолойн өвчин, үрэвсэл, чихрийн шижин, цусны даралт ихсэх, варикоз, судасны өвчин болон жирэмсэн бол содатай уснаас татгалзаарай.

Хэрхэн содатай ус бэлтгэх вэ?

  • Ваннтай халуун усандаа 200-250 гр хүнсний сода хийнэ. Усны хэм 37-38 байхад болно. Усандаа ороод эхлээд 10 минут сууна. Дараа нь хэвтэж болох юм. Даралт хэлбэлздэг хүмүүс зүрхний түвшингээс дээш усанд орохгүй байх нь зөв.
  • Хамгийн багадаа л 30 минут усандаа хэвтээрэй.
  • Содатай уснаас гарсны дараа биеэ ямар нэгэн саван, шампуниар угааж болохгүй. Зөвхөн усаар зайлаарай.
  • Зөөлөн алчуураар биеэ арчиж гарна.

Содатай уснаас гарсны дараа 30 минут тайван хэвтэж, биеэ амраагаарай. Ингэхдээ алчуураар биеэ бүтэн ороох эсвэл бүтээлэг, хөнжил нөмөрч хэвтээрэй. Таны хөлс гарч байвал сайн гэсэн үг. Таны хөлсөөр дамжуулан хорт бодис гадагшилж байгаа нь энэ юм.

10 өдөр дарааллан өдөр бүр содатай усанд хэвтэнэ. 1-2 долоо хоног алгассаны дараа ахин 10 хоног содатай усанд хэвтээрэй. Нэг удаа ороод гарахад л арьс зөөлөрсөн нь мэдэгдэх төдийгүй яваандаа бие хүртэл сэргэж, эрч хүч орж эхэлнэ. Нэмээд жингээ хүртэл хасна.

Comments

comments