Салахын аргагүй амттай өргөст хэмхний хачир 🤤

Намрын ургац өргөн дэлгэр энэ цагт амттай өргөст хэмхний хачираа гэртээ хийгээрэй. Хуушуур, шорлог, хорхог гээд махан хоолоо хачирлаад идээрэй. Кимчи биш тул бэлтгээд олон хонуулж даралгүй шинэхнээр нь хийж идвэл тохиромжтой.

Хийх дараалал:

1. Өргөст хэмхээ дурын хэлбэрээр хэрчээрэй. /1 урт өргөст хэмх/
2. Нэг урт ногоон сонгино
3. Тал сонгиноо хэт нимгэн биш дунд зэрэгийн зузаантай хэрчинэ.
4. Сармисаа жижиглээд өргөст хэмх, сонгино дээрээ нэмнэ.
5. Дээр нь соё соус 2 халбага
6. Гучүгарү 2 халбага
7. Гүнжидийн тос 2 халбага.
8. Гүнжидийн үр 1 халбага
9. Элсэн чихэр 1 халбага
Ингээд бүх орцоо сайтар хольж хутгаад бэлэн болно. 👍
Өөрийн амталгаанд тааруулж гучүгарүгаа нэмж хасч болно шүү. 🤗

Comments

comments