Байцааны ороомог хийх хамгийн амттай жор

Бүсгүйчүүд маань жингээ хадгалах, жингээ хасахын тулд байцааг өдөр тутмын хооллолтондоо хэрэглэдэг. Ихэвчлэн байцаатай шөл, байцааны салат зэргийг хийж иддэг ч, амархан уйдаж, байцаа харахаас ч дургүй хүрдэг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ байцааны ороомог хийх амттай жорыг танилцуулж байна. Орц:

Байцааны ороомогт:

  • Байцаа – нэг ширхэг
  • Будаа – 50 гр
  • Татсан мах – 150 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Ургамлын тос
  • Ус – 100 мл
  • Давс болон перец

Амтлагчинд:

  • Сүүн крем – 30 гр
  • Бяслаг – 100 гр
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Сармис – 3-4 хумс
  • Яншуй
  • Давс болон перец

 

Хийх арга:

  • Байцаагаа богино долгионы зууханд хийж, 5-10 минут эргүүлээрэй. Дараа нь хүйтэн усанд хийж, байцааны навчийг нэг нэгээр нь салгаж авна.
  • Будаагаа бага зэрэг дутуу агшааж бэлтгээрэй. Сонгино болон луувангаа хуурч авна. Будаагаа хөргөсний дараа хуурсан мах, луувантайгаа хольж, давс болон перецээр амтлаарай.
  • Ингээд байцаандаа хольж бэлтгэсэн махаа хийж, орооно.
  • Шарах шүүгээний тавцангаа сайтар тосолж, тугалган цаас тавьж, дээр нь байцааны ороомогоо өрөх бөгөөд бага зэрэг ус нэмж, тугалган цаасаар бүтээгээрэй. Үүнийгээ 200 хэмд 30 минут байлгана.
  • Одоо харин амтлагч соусаа бэлтгэнэ. Улаан лоолио хэрчиж, бяслагаа үрж, сармис, яншуйгаа хэрчин, давс перецээр амталж хутгана. Үүн дээрээ сүүн кремээ нэмж хутгаснаар, таны соус бэлэн болох аж. Ингээд бэлэн болсон соусаа байцааны ороомог дээрээ түрхэж, ахин 10-15 минут шараарай.

Comments

comments