Үүнийг мэддэг байсан бол циститээс болж тэгж удаан шаналахгүй байсан даа!

Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг.

Циститийн шинж тэмдгүүд:

  • Ойр ойрхон шээх
  • Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага
  • Шээхэд хөндүүрлэнэ
  • Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
  • Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдөнө
  • Шээсний сүв агших
  • Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
  • Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх
  • Шээсний дараа цус дусах
  • Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгнө
  • Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
  • Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болно

Хүрэн манжин болон зуун настын холимог

Манжингийн шүлтлэг шинж чанар нь таны биед хүчиллэг байдлыг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Энэ нь өндгөвчний цистийн шинж тэмдгийг бууруулна. Хагас аяга шинэхэн шахсан манжингийн жүүсийг нэг халбага зуун настын гель хийж хутгаарай. Өдөрт нэг удаа өглөөний цайны өмнө ууна.

Өвчин арилах хүртэл өдөр бүр ууж хэвшээрэй. Энэ нь таны циститийг эмчлээд зогсохгүй ерөнхий эрүүл мэндийг сайжруулах болно. Тиймээс өдөр алгасалгүй хүрэнманжингийн шүүсээ заавал уугаарай.

Comments

comments