5 жил турах гэж оролдоод чадаагүй. Харин ганцхан сарын дотор 14 кг хасахад тусалсан “жор” надад байна

Хүүгээ төрүүлснээс хойш маш их жин нэмж эхэлсэн. Одоо хүү маань 5 настай. Тэгэхээр би 5 жилийн турш турахыг хичээж байна гэсэн үг. Мэдээж энэ хугацаанд маш олон удаа дэглэм барьж үзсэн, төрөл бүрийн эм ууж үзсэн, сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн, фитнес, иогад ч мөн явсан. Харамсалтай нь аль нь ч надад бодитой бас хангалттай үр дүнг үзүүлж чадаагүй. Хүн хүний биеийн онцлог өөр учраас, өөр нэгэнд таарч тураасан арга надад таарна гэсэн үг биш. Тиймээс нэг ёсондоо би өөрт тохирох турах аргыг олоогүй байгаа болохоор одоог хүртэл тарган байсан юм.

Харин ид шидийн гэмээр байдлаар, нэг л өдөр интернэт ухаж байгаад сонин аргыг олсон юм. Яагаад ч юм энэ аргыг туршиж үзмээр санагдаж, аргагүйдэж, өөртөө гутрах болсон надад эм болж мэднэ гэж бодсон. Хамгийн сонин нь энэ арга надад үнэхээр сайн тохирч, ердөө 21 хоногийн дотор 14 кг жин хасч чадсан. Үнэхээр үлгэрийн болоод итгэмээргүй сонсогдож байгаа ч, үнэхээр л намайг тэр их өөх, харвингаас минь салгасан юм даа. Тийм болохоор надтай адил хэрхэн турах аргаа олж чадахгүй яваа бүсгүйчүүддээ зориулж, өөрийн турсан аргаа хуваалцаж байна.

Орц:

  • Үрсэн цагаан гаа – 1 халбага
  • Өргөст хэмх – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Гааны навч – 15 ширхэг
  • Эрдэст ус – 1 литр

Эхлээд усаа халаана. Буцлаад ирмэгц нь гааны навчаа хийж, галаа багасгаарай. Одоо саваа таглаж, 5 минут гал дээр байлгана. Нимбэгээ сайтар угааж цэвэрлээд, хальслах бөгөөд хальсыг нь авч үлдээрэй. Өргөст хэмхээ мөн угааж цэвэрлээд, нимгэн хэрчинэ. Одоо гааны навчтай эрдэст усан дээрээ нимбэгний хальс, өргөст хэмхээ хийж хутгана.

Ингээд таныг тураах ундаа бэлэн болж байгаа юм. Үүнээс өдөрт 1 аягыг ууж байгаарай. Бүтэн өдрийн турш бага багаар ч ууж болно эсвэл нэг дороо уусан ч болно. Харин яваандаа үүнийгээ өдөрт 3 аягыг уух болгож ихэсгээрэй.

Тус ундаа нь таны өөхийг хайлуулж, хоол боловсруулах системийг дэмжих төдийгүй гэдсийг цэвэрлэх болно. Мөн хоолны дуршлыг бууруулж, бага идүүлэхийн зэрэгцээ үргэлж эрч хүчтэй байлгана.

Comments

comments