Япончуудын урт наслалт, оворгүй төрхний нууц

Япон улсын иргэдийн дундаж наслалт дэлхийн хамгийн өндөр насалдаг иргэдтэй улс. Япончуудад тэтгэвэрт гарах нь амралт, аяллаар явах амьдралын шинэ үе шат бөгөөд 90 жилийн ой бол хайртай хүмүүстэйгээ тэмдэглэх бас нэгэн баяр юм. Харин тэдний энэ урт удаан амьдрал, оворгүй царай төрхний нууц юу юм бол? Үүнийг хамтдаа олж мэдэцгээе.

Хоолны урлаг

  • Япончуудын хоол бол жинхэнэ шинжлэх ухаан юм. Хүнсний ногоо, үр тариа, загас, гахайн мах нь Японы хүн бүрийн өдөр тутмын хоолны цэсний гол орц билээ.
  • Мөн тэд хоолыг онцгой аргаар хийж бэлтгэдэг. Овъёосыг илүү удаан чанадаг, хүнсний ногоо зөөлөн гал дээр хуурна, гахайн махыг ястай нь хэрчиж, 7-8 цаг чанана. Ингэснээр махны бүх холетсриныг шингээж авч байгаа хэрэг бөгөөд коллаген үүсэх юм. Мөн давс болон халуун ногоотой тэгж ойр дотно найзладаггүй.
  • Замгийг амтаас нь болж бус ашигтай байдлаас нь болж иддэг. Энэ нь нарны хорт цацраг болон бохирдлоос арьсыг хамгаалдаг.
  • Япончууд ямааны махыг онцгойлж иддэг. Мэдээж тэд загас иддэг гэдгээрээ алдартай ч, ямааны мах идэж үүнээс зохих хэмжээний шим тэжээлийг биедээ хуримтлуулдаг аж.
  • С витаминаар баялаг жимсийг Япончууд өдөр тутамдаа идэж хэрэглэдэг. Үүнийг идсэнээр арьсан доторхи меланин задарч, царайг гэрэлтсэн болгодог.
  • Усыг өрөөний температурт хадгалж уудаг. Гэхдээ хоолтойгоо цуг огт уудаггүй. Гадуур алхаж явахдаа сав саваар нь ууж дуусгана.

Стресс бухимдалгүй амьдрал

  • Маш ажилч хичээнгүй хүмүүс учир ядарч туйлдах нь цөөнгүй. Энэ үедээ өөрийгөө стресст оруулж, сэтгэл санаагаар унагахгүйн тулд ажлын ядаргаагаа тайлж, оройн хоолны дараа хундага дарсаар өөрийгөө шагнана. Амттай жимсний дарс нь эрүүл мэнд, урт удаан амьдралын нэгээхэн түлхүүр болдог учир хүмүүс айлд зочлохдоо бэлэг болгон өгдөг.

Өдрийг 4 хананы дунд өнгөрөөхгүй

25 настай, 80 настай байсан ч хамаагүй тэд хэзээ ч зурагтын өмнө өдөржин сууж, буйдан дээр тухлан өдрийг өнгөрөөх төрлийн хүмүүс биш. Хэрэв тэдэнд чөлөөт цаг гарвал өөр бусад сонирхолтой зүйлс хийж, гадуур явах дуртай. Нэг ёсондоо идэвхитэй амьдралын хэв маягийг баримталдаг. Энэ нь тэднийг бие болоод сэтгэлийн хувьд хөгшрөхөөс сэргийлж байдаг гол хүчин зүйл юм.

Арьсандаа хандуулах онцгой халамж

  • Тэд арьсаа халамжилж, анхаарал хандуулах нь хүн бүрийн зайлшгүй хийх ёстой зүйл гэж боддог. Өглөө бүр нарны тос түрхэж, зөвхөн өндөр түвшний SPF хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож, нарнаас хамгаалах шүхэр авч явна.
  • Долоо хоногт хэдэн удаа нүүрээ будалгүй амрааж, зөвхөн шаардлагатай арчилгаа хийж, чийгшүүлдэг.
  • Долоо хоногт нэг удаа арьсаа бүхэлд нь гуужуулж цэвэрлэдэг бөгөөд энэ нь тэдний толигор арьсны гол нууц юм.
  • Мөн нүүрээ далайн давс, эфирийн тос, ургамалтай усаар угааж цэвэрлэдэг.

Дотоод гоо үзэсгэлэн

Япончууд өөрсдийгөө тэнцвэртэй байлгахын тулд яарч тэвдэлгүй, уужуу тайван байхыг хичээдэг. Тэдний хувьд амьдрал бол хэн нь түрүүлж барианд орохоо үзэж байгаа уралдаан биш учир өдөр хоног бүрийг жаргалтай өнгөрүүлэхийг хичээдэг. Тэдний энэхүү сэтгэлийн амар амгалан нь гадаад төрхийг нь ч мөн үзэсгэлэнтэй харагдуулж, урт удаан амьдруулдаг.

Comments

comments