Фитнест 1 цаг дасгал хийсэнтэй тэнцэх үр дүнтэй 4 минутын дасгал

    Мэдээж хүн бүр л эрүүл чанга биетэй болохыг хүсдэг. Гэвч бидний завгүй амьдралын хэмнэл, санхүүгийн асуудал зэргээс болж, хүн бүр фитнест яваад байж чаддаггүй. Харин та фитнест дасгал хийсэнтэй адил үр дүнтэй дасгалыг ажил болон гэртээ хийж байж болох юм. Тэр бүү хэл 1 цаг фитнес хийх дасгалыг 4 минутанд хаана ч хийж болно. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, ямар ямар дасгалыг яаж хийхийг мэдэж авцгаая.

    Суулт

    Хугацаа: 60 секунд

    Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Тус байрлалаас арагш сууж, 90 градусын өнцөг үүсгэх хэрэгтэй. Ингэхдээ нуруугаа цэх байлгаж, өвдгөө урагш түрэхгүй байхыг анхаар. 60 секундын турш сууж босоорой. Дасгалаа хийхдээ гуяны арын болон өгзөгний булчин чангарч байгаа эсэхийг анхаарч, чанартай хийх хэрэгтэй.

    Суниалт

    Хугацаа: 30 секунд

    А зурагт үзүүлсэн байрлалыг авна. Үүнээс гартаа ачааллыг өгч, тохойгоор нугалж, доошлоно. Суниах үед таны мөр, өвдөг, хөл нэг шугамд байх ёстойг анхаар. Энэхүү дасгал нь таны мөр болон гарны булчинг хөгжүүлнэ.

    Дороо гүйлт

    Хугацаа: 30 секунд

    Суниахтай адил байрлал авна. Тус байрлалаас баруун хөлөө нугалж, 90 градусын өнцөг үүсгээрэй. Дараа нь нөгөө хөлөндөө адил хийнэ. Нэг ёсондоо та байрнаасаа хөдлөлгүй гүйж байгаа мэт хоёр хөлөө ээлжлэн урагш татна гэсэн үг юм.

    Хайчин суулт

    Хугацаа: 60 секунд

    Цэх зогсож, гараа ташаандаа аваарай. Баруун хөлөө урагш болгож нугалаад, 90 градусын өнцөг үүсгэнэ. Зүүн хөлөө мөн адил нугалж, газраас үл ялиг зайтай байлгана. Мөн л адил нөгөө хөл дээрээ хийх бөгөөд хийх явцдаа булчинд тань мэдрэгдэж байгаа эсэхийг сайтар анзаараарай. Ингэж байж л дасгал үр дүнгээ өгнө. Үүнээс гадна дасгалаа хийж байхдаа нуруугаа цэх байлгахаа мартуузай.

    Үсрэлт

    Хугацаа: 45 секунд

    Энэхүү дасгалыг зарим цэргийн ангиуд хийлгэдэг. Хүчийг тэнцвэржүүлж, чангалах төдийгүй хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Гараа унжуулж, тэгшхэн зогсоно. Тус байрлалаас гараа дээш өргөж, толгойны хажууд аваачих бөгөөд хөлдөө зай авч зогсоорой. Эгц дээш үсрэх ба буухдаа гараа буулгаж, үсрэхдээ дээш өргөнө.

    Та эдгээр дасгалыг 4 минутанд багтааж хийснээр, их хэмжээний калор шатааж, биеийнхээ чилээг гаргах ба энэ нь фитнест 1 цаг дасгал хийсэнтэй тэнцэх юм.

    Comments

    comments