С*кс хийхийн өмнө идэхэд хамгийн тохиромжтой 5 хүнс. Үр дүнд нь та хоёрын шөнө халуухан, хэзээ ч мартагдахааргүй өнгөрөх болно

С*кс бол бидний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг билээ. Эрүүл мэнд болон хүслээ дарахад с*кс хэрэгтэй. Гэхдээ с*кс таныг донтуулах ёсгүй. Хэрэв та зөв хооллож чадвал, таны с*ксийн амьдрал илүү сайхан байх болно.

С*ксийн амьдралд эерэгээр нөлөөлдөг хэд хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.

 

Хамтдаа с*кс хийхийн өмнө идэхэд тохиромжтой 5 хүнсийг мэдэж авцгаая

1. Авокадо

Авокадо найрлагандаа сайн тос агуулдаг бөгөөд энэ нь дааврын түвшинд гол төлөв нөлөөлдөг. С*кс хийхэд дааврын өсөлт болон бууралт чухал нөлөө үзүүлдэг. Бидний даавар с*ксийн амьдралыг хянаж байдаг. Тиймээс энэ амттай, эрүүл хүнсийг хэрэглээд үр дүнг нь өөрийн биеэр мэдрээрэй.

 

2. Гүзээлзгэнэ

Энэ жимс витамин Ц болон антиоксидантаар баялаг. Биеийг эрч хүч, энергиэр хангах бөгөөд таны с*ксийн амьдралд илүү таашаал авчирна. Мөн биенээс хэрэггүй хортой бодисуудыг гадагшлуулна.

Гүзээлзгэнэд бусад жижиг ширхэгтэй жимснүүдийг бодвол, илүү их шим тэжээл агуулагддаг. Мөн хар шоколадыг гүзээлзгэнэтэй хамт с*кс хийхийн өмнө идвэл, таны хүсэл тачаал улам нэмэгдэнэ.

 

3. Шоколад

Та магадгүй үүнийг сонсоод гайхах байх. Гэхдээ эрт дээр үеэс шоколадыг бидний бие организмд гайхалтай нөлөөлдөг болохыг олж мэджээ. Эртний Ромчууд гэхэд с*кс хийхийн өмнө халуун шоколад уудаг байсан гэнэ. Энэ нь одоог хүртэл хүмүүсийн дунд уламжлагдан иржээ.

Хар шоколадны найрлаганд фенилетиламин буюу допамин болон Л-аргинины хэмжээг нэмдэг бодис агуулагддаг. Хар шоколадыг с*ксийн өмнө идэх юм бол дээд зэргийн сэтгэл ханамж авч чадна.

 

4. Хясаа

Далайн гаралтай хоол хүнснүүд цайр болон бусад эрдэс бодисуудаар баялаг байдаг. Цайр нь тестостерон буюу с*ксийн хүсэл тачаалд чухал нөлөө үзүүлдэг дааварт сайнаар нөлөөлдөг. Хэрэв та цагаан хоолтон биш бол энэ хүнсийг сонгон хэрэглэж болно.

Та хясааг түүхийгээр нь эсвэл болгож идэх боломжтой. Мөн улаан дарстай хамт зооглож болох бөгөөд илүү их амттай санагдана. С*ксийн чадварыг нэмнэ. Хүсвэл та омега-3 тослог хүчлээр баялаг загас идвэл, ор хөнжлийн ажилдаа илүү сайжирна.

 

5. Хатаасан жимс

Хатаасан жимснүүд шим тэжээллэг бөгөөд эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг. Мөн гоё амттай. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хатаасан жимс, бүйлс самар болон мөнх ногоон бутлаг модны самарт цайр их хэмжээгээр агуулагддаг аж.

Мөн хушга нь омега-3 тослог хүчлээр баялаг билээ. Тогтмол самар идсэнээр биеийг улам хүчтэй болгож, бяр тэнхээг нэмэгдүүлнэ.

Comments

comments

Leave a Reply