Гэмт этгээд цагдаа нараас нуугдаж байгаад тэсэлгүй чанга дуугаар унгаснаасаа болж баригдсан байна

Хаяг байршил нь тодорхойгүй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд ой модоор хүрээлэгдсэн Харворт, Ноттингхэмшир гэх газар 5-р сарын 7-ны өдөр цагдаа нараас нуугдаж амжжээ.

Гэсэн хэдий ч цагдаа нар нуугдаж байгаа газрынх нь хажуугаар явж өнгөрөх үед чимээ гаргахгүй хүлээх ёстой байсан тэрээр тэсгэл алдаж, ичгэвтэр үйлдэл гаргаснаар (маш чанга дуугаар унгасан) цагдаа нарт тэр дороо баригдаж, Мансфильдын цагдаагийн хэлтэс рүү явсан байна.

Цагдаагийн газрын офицер болсон хэрэг явдлын талаар ийн хэлжээ:

“Бид яг мэдэлгүй түүний хажуугаар өнгөрөх гэж байсан. Гэтэл сэжигтний нуугдаж байсан газраас чанга чимээ тод сонсогдсон. Өмнө нь унгасны чимээгээр хэрэгтнийг барьж байсан удаа надад лав байхгүй.”

Аз болоход тухайн гэмт хэрэгтэнтэй хамт бас нэгэн сэжигтэй этгээд цуг байсныг цагдаа нар нэг сумаар 2 туулай буудаж баривчилж чаджээ.

“BBC News” эх сурвалжийн мэдээлж байгаагаар цагдаа нар 35 болон 30 настай этгээдүүдийг баривчилсан байна.

Гэмт этгээдүүд өөрсдийгөө санамсаргүй байдлаар илчилж байсан тохиолдол өмнө нь ч гэсэн болж байв. Тухайлбал 2019 оны 7-р сард Клэй Каунти, Миссурид цагдаагийн офицерууд сэжигтэнг найтаахгүйн тулд амаа дарахдаа унгаснаас болж, үнэрээр нь нуугдаж байсан газрыг нь олж баривчилж байжээ.

Comments

comments

Leave a Reply