Би 1 сарын турш өдөр бүр цагаан идсэний дараа миний биед ямар гайхалтай өөрчлөлтүүд гарсан гээч? Та лав итгэхгүй дээ!

Бид цагаан гааг эрүүл хүнс гэдгийг тэр бүр мэддэггүй

Бид бүгд жимс болон хүнсний ногоог бие организмд сайн нөлөөтэй гэдгийг мэднэ. Бид өдөрт хэд хэдэн удаа өнгө өнгийн хүнс иддэг. Харин та зарим амтлагчид эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг талаар сонсож байсан уу? Жишээ нь, цагаан гаа. Өдөр бүр цагаан гаа идэх юм бол, таны биед маш олон гайхалтай зүйлс тохиолдоно.

Цагаан гаа

Цагаан гаа бол хүчтэй амттай амтлагч. Цагаан гаа зөвхөн маш амттайгаас гадна, олон ач тустай. Найрлагад нь гинжерол, шогаол, зингиберен болон витаминууд болон эрдэс бодисууд агуулагддаг. Түүнчлэн цагаан гааг эрт дээр үеэс эмчилгээний зориулалттай хэрэглэсээр ирсэн байдаг. Хэдэн зууны өмнө цагаан гааг бүх төрлийн өвчнийг эмчлэхэд ашигладаг байв. Дээрээс нь нэмж хэлэхэд тогтмол цагаан гаа идсэнээр таны биеийг эрүүл байлгана.

 

Сайн чанартай

Цагаан найрлагадаа гинжерол буюу био-идэвхтэй бодис агуулдаг энэ нь дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг илрэхийг зогсоодог. Энэ бодис үе мөч хавагнахаас сэргийлнэ. Цагаан гаа нь мөн найрлагадаа шоагол гэх нэртэй бодисыг агуулдаг бөгөөд энэ нь өвчин намдаах үйлчилгээтэй тул, хорт хавдар болон зүрхний өвчинд сайн нөлөөтэй. Зингиберенийн хувьд хоол боловсруулах системд эерэг нөлөө үзүүлдэг. Үүгээр ч зогсохгүй, сахарын эсрэг үйлчилгээтэй учраас тархины функцыг сайжруулж, дархлааг дэмждэг байна.

 

Өдөр бүр цагаан гаа идвэл таны биед ямар нөлөө үзүүлэхийг мэдмээр байна уу?

Өдөр бүр цагаан гаа идэх

Та сарын турш өдөр бүр цагаан гаа идэхээр төлөвлөж байна уу? Тийм бол та зөв шийдэж байна! Өдөр бүр цагаан гаа идэх нь эрүүл мэндэд олон ач тустай. Гэхдээ та өдөр бүр нэг ширхэг цагаан гаа идэж болно гэсэн үг биш шүү. Том хэмжээтэйг нь хэрчинэ – ойролцоогоор 1.5 см – үүнийг уух дуртай өтгөн ундаа, цайнд хийж ууж болно.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Таны бие дэх үрэвслийг хурдан хугацаанд намдаана. Учир нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Дотор муухайралт байхгүй болно

Өглөө ихэнх үед таны дотор муухайрдаг уу? Тэгвэл өдөр бүр цагаан гаа идэх юм бол, энэ асуудлаас та бүрэн ангижирна! Өдөр бүр цагаан гаа идсэнээр дотор муухайралт багасна. Тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд болон химийн эмчилгээ хийлгүүлж байгаа хүмүүст ач тустай.

Булчингийн өвдөлтийг хэвийн болгоно

Таны булчин эсвэл үе хэсгүүдээр өвддөг үү? Цагаан гааг идвэл, үүнд сайнаар нөлөөлнө. Өдөр бүр цагаан гаа хэрэглэвэл, өвчнийг намдаана.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ

Өдөр бүр цагаан гаа идвэл, таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Таны өтгөн тогтмол хатдаг уу? Тэгвэл цагаан гаа асуудлыг шийднэ.

Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана

Сар бүр сайн найз чинь ирэхэд танд өвдөлт мэдрэгддэг үү? Тэгвэл өдөр бүр цагаан гаа идээрэй. Энэ амтлагч өвчин намдаагч эмтэй адилхан үйлчилгээтэй тул, хэвлий хэсгээр өвдөхийг болиулна.

Холестериныг бууруулна

Сарын турш өдөр бүр цагаан гаа идэх юм бол, бие дэх муу холестерин буурна. Цусан дахь триглицеридийн хэмжээг цагаан гаа багасгадаг.

Дархлааг дэмжинэ

Үрэвслийн эсрэг үйлчилгээ цагаан гаанд байдаг учраас дархлааны системийг дамжинэ. Та аль хэдийнээ ханиад том уу хүрчихсэн үү? Тэгвэл цагаан гаа хурдан эдгэрэхэд чинь тусална.

Comments

comments

Leave a Reply

25 comments

  1. Altantsetseg Gendendorj

    Хоолойн өвчин сөөргөө,ивэрхийд хэргэлж болохуу

  2. Purevsuren Dashdorj
  3. Erdenetuya Batsuh
  4. Tumurtogoo Erdenetuya
  5. Baigali Lhamsvren
  6. Munkhdalai Dashdeleg
  7. Ariunaa Mon
  8. Huuhnee Khuukhnee

    Цагаан гааг халууны улиралд буюу зун идэхэд тохиромжгүй гэж сонсож бсан юм бна. Халуун чанартай учир хатиг гараад бдаг гэсэн

  9. Khishgee Paris
  10. Khishgee Paris

    yj uuh ym be olon elegen deeree ymuu hool ideed ymuu

  11. Lkhagbasuren Enkhbold
  12. Enkh Undrakh

    Tsagaan gaa bas surug ur dagabar bii, hodood, bolon ulaan hooloi emgegtei humuus bolohgui geed l

  13. Jargal Jargalsaihan
  14. Purewdalai Namsrai

    Цагаан гааг хаанаас авдаг юм бэ хүнснии дэлгүүрт байдым муу

  15. Enkhee Enkhee
  16. Baysgalan Horloo
  17. Purewsuren Chuluundorj
  18. Буянхүү Цэвээндорж
  19. Нэргүй Нэргүй
  20. Tsogtbayar Sengee

    Элэг муутай хүн хэрэглэдэггүй гэдэг.

  21. Battsetseg Nambar
  22. Nadia Nadia
  23. С. Ангуу
  24. Tuka Tulgaa
  25. Nurjav Tungalag