Бяслаг болон хар чавгатай амтат бялуу хийх жор: Та дахин хэзээ ч дэлгүүрээс бялуу худалдаж авахгүй!

Амтаараа хүн бүрийг алмайруулах бялуу хийх гайхалтай амархан. Хэрэв та калор багатай хүнс хэрэглэж байгаа бол, бяслаг бага тос агуулдаг гэдгийг дуулгахад таатай байна. Хатаасан жимс биед сайн нөлөөтэй – хэрэв хүсвэл хар чавганы оронд үзэм болон жижиг хэмжээтэй нэрс, үхрийн нүд болон аньс зэрэг жимснүүдээс сонгон хэрэглэж болно.

Гурил хөөлгөх:

  • Ургамлын тос – 200 гр
  • Какаоны нунтаг – 1 цайны халбага
  • Гурил – 300 гр
  • Нунтагласан сахар – 150 гр

Бялуу чимэглэх:

  • Бяслаг – 300 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Сод – 1/2 цайны халбага
  • Цөцгий – 2 хоолны халбага
  • Нунтагласан сахар – 3-4 хоолны халбага
  • Буудайн амуу – 1 хоолны халбага
  • Атга хар чавга /эсвэл дээр дурдсан жимснүүдээс сонгож болно/
  • Хайлуулсан шоколад

Хийх заавар:

  1. Гурилаа тосолж, дээр нь нунтагласан сахар болон какаогийн нунтгаа асгаж, сайтар зуурна.
  2. Бяслагийг сахар, сод болон буудайн амуутай хольж, дээр нь өндөг, цөцгий, хэрчсэн хар чавгыг нэмж, сайтар хольж, зуурсан гурилтайгаа хамт нийлүүлэн сүүлийн удаа хольж, жигнэхэд бэлдэнэ.
  3. Зууханд хийж, 180 хэмд 40-50 минутын хугацаанд жигнэнэ.

Идэхийн өмнө өрөөний температурт хөргөж, дээр нь хайлуулсан шоколадыг жигд тараана.

Та амтархан зооглоорой.

Comments

comments

Leave a Reply