Та эдгээр 10 хор хөнөөлтэй зүйлд хүрснийхээ дараа гараа заавал угаах хэрэгтэй! Вирусын халдвар авахыг хүсэхгүй байгаа бол…

Гараа тогтмол угааж хэвшсэнээр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна

Мэдээж хэрэг, та ариун цэврийн өрөө орсныхоо дараа гараа угаадаг байх – хүн бүрийн хийдэг зүйл. Гэвч ихэнх хүмүүс 00-ын суултуураас ч илүү бохир зүйлс энэ хорвоо дээр байдаг гэдгийг мэддэггүй. Хэрэв ч та гэсэн тэдний нэг бол дараах мэдээнд анхаарлаа хандуулаарай. Вирусын халдвар авахыг хүсэхгүй байгаа бол, дараах 10 зүйлд хүрснийхээ дараа гараа заавал угаагаарай.

 

1. Мөнгө

Бэлэн мөнгө: Бид үүнийг юу ч бодолгүй хэтэвчнээсээ гаргаж ирж, хийдэг. Гэхдээ судалгаагаар бэлэн мөнгө маш бохир байдгийг олж тогтоожээ. Жишээ нь, олон төрлийн вирус, бактери, сальмонелла болон бэлэг эрхтэнд байдаг нянгууд бэлэн мөнгөн дээрээс олддог аж.

Womans hand holding US banknotes

2. Рестораны меню

Ихэнх хүмүүс ресторанд орохдоо цэсийг гараараа барьж байгаад үздэг. Харин судалгаагаар цэсэнд дунджаар 200,000 гаруй бактери байдаг болохыг баталсан.

3. Хаалга болон шатны бариул

Хаалга болон шатны бариул барих ариун цэвэрт харшлах зүйлс. Тэр тусмаа олон нийтийн ариун цэврийн өрөө болон нийтийн тээврийн бариулууд дүүрэн бактери л гэсэн үг.

4. Эргэн тойрны орчин

Таны эргэн тойронд хэдэн мянган вирус байдаг гэвэл та итгэх үү? Тиймээс гадагш гарсан бол гэртээ ирээд гараа заавал сайтар угаах хэрэгтэй.

5. Амьтад

Та хөршийнхөө тэжээвэр нохойн толгойг илж байсан удаа бий юу? Дараа нь гараа угаасан л гэж найдъя. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар амьтдад хүнд хор хөнөөлтэй олон төрлийн өвчин үүсгэгч нян, бактери байдаг байна.

6. Гар утасны дэлгэц

Бид өдөрт маш олон удаа гар утсаа ашигладаг. Ариун цэврийн өрөө орохдоо хүртэл гар утсаа аваад явдаг шүү дээ. Тэгвэл гар утасны дэлгэц маш бохир байдаг аж. Тиймээс гар утасныхаа дэлгэцийг ойр ойрхон арчиж, цэвэрлэж байгаарай.

7. Гал тогоо

Гал тогооны өрөөнд таны бодож байгаагаас ч их бактери бий. Үүний шалтгаан нь юу вэ? Түүхий мах! Та тогтмол хоол хийдэг үү? Тэгвэл та хоол хийхийнхээ өмнө гамбанзаа гаргаж тавиад дээр нь түүхий махаа хөшиглөдөг байх. Энэ үед та хайруулын таваг, хутга, аяга тавагны ачлуур болон угаалтуур зэрэгт хүрэх нь мэдээжийн асуудал. Бактери чийглэг орчинд таатай байдаг учраас амархан тархдаг болохыг санаарай!

8. Үзэг

Оффист хэрэглэгддэг үзэг 00-ын суултуур дээрх шиг их хэмжээний бактери агуулж байдгийг баталжээ.

9. Шингэн саван

Та гараа хуурай савангаар угаадаг уу эсвэл шингэн савангаар угаадаг уу? Аль нь ч байсан, сайн байна. Гэхдээ шингэн савангаар угаадаг бол сайтар бодож үзээрэй. Шинээр савыг нь дүүргэж ашигладаг шингэн савангуудад бактери үрждэг аж. Тиймд аль болох хуурай саван хэрэглэвэл зүгээр юм байна.

10. Нисэх онгоцны буудал

Агаарын тээвэр бол бусад тээврүүдтэй харьцуулашгүй том газар. Энд өдөрт мянга мянган хүн хоорондоо зөрөлддөг. Бактери болон вирус тархах хамгийн таатай орчин. Та гар тээшээ шалгуулсны дараа гараараа бариад явдаг л бол дараа нь гараа заавал угаагаарай. Шалгах хэсэгт өч төчнөөн хүмүүсийн тээшийг шалгадаг гэдийг санахтун.

Comments

comments

Leave a Reply