Амьдралын төлөө хоол хүргэлтийн ажил хийдэг ганц бие аав ажлаа хийх үедээ 3 настай хүүхдээ үргэлж хамт дагуулж явдаг байна

Эцэг эхчүүд үргэлж хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед мянга мянган хүн ажлаа алдаж, гэр бүлээ тэжээх амаргүй даалгавартай нүүр тулгарах болсон.

Тайван улсын нэгэн мэдээллийн вебсайтад 24 настай ганц бие залуу 3 настай хүүгээ тэжээхийн тулд хэрхэн өдөр хоногийг хүнд хэцүү нөхцөлд ажиллаж өнгөрүүлж байгаа тухай нийтлэгджээ. Түүний хүүгээ ардаа сундлаад хоол хүргэлтийн ажил хийж байгаа зургуудыг харсны дараа интернет хэрэглэгчид маш олноороо анхаарлаа хандуулах болсон байна.

 

Түүнийг Lin гэдэг бөгөөд тэр өглөөний 08:30 цагаас өдрийн 17:30 хүртэл барилга дээр ажилладаг гэнэ. Ажлаа дуусмагц дараагийн ажлаа хийж эхэлдэг аж – 18:00-22:00 цаг хүртэл эсвэл зарим үед шөнө дунд болтол хоол хүргэдэг ажилтай. Дунджаар тэр өдөрт 13 цагийг ажиллахад зарцуулдаг.

Нэг удаа Lin хоол хүргэх үедээ хүүхдээ хамт авч явсан бөгөөд тэдний зургийг хэн нэгэн нь авч, интернетэд байршуулснаар хүмүүсийн анхаарлын төвд оржээ. Дараа нь энэ залуугийн амьдралын түүх орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, түүний ажил амьдралын талаар хэвлэлийнхэн ярилцлага хүртэл авсан байна.

Түүний хэлж байгаагаар гэрт нь хүүхдийг нь харах хэн ч байхгүй учраас аргагүйн эрхэнд хүүхдээ цуг дагуулж явдаг гэнэ.

“Хоол хүргэлтийн ажлаа хийх үеэр нь 3 настай хүүхэд нь ихэнхдээ түүний ард сууж, хоолны үүргэвчийг үүрч явдаг аж. Гэвч заримдаа энэ бяцхан жаал ядарснаасаа болоод унтчихдаг гэнэ.”

Хэдийгээр хүүхдэд нь хэцүү ч гэлээ, тэр хүүхдээ хажуудаа дагуулж явах нь ганцааранг нь үлдээснээс хамаагүй илүү аюулгүй гэж үзжээ.

 

Заримдаа Lin нь их хэмжээний шингэн зүйлийг хүргэх болоход хүүхэд нь түүнд хүргэлтийн ажлаа хийхэд нь тусалдаг байна. Харин хүүхэд нь өлсөх үед түүнд модон чихэр авч өгдөг аж.

Тэр эхнэрээсээ салснаасаа хойш хүүхдээ өөр дээрээ авч, өнөөдрийг хүртэл өсгөж байгаа юм байна.

 

“Тэдний сарын амьдралын хэрэгцээ ойролцоогоор 30,000 Тайван доллар болдог.”

Хэдийгээр Lin бүтэн өдөржингөө ажлаад маш их ядардаг ч, хүүхдийнх нь инээмсэглэл түүний ядралтыг мартуулдаг гэнэ. Тэр хүүхдээ аюулгүй, аз жаргалтай өсгөж л байвал, юу ч хийхэд бэлэн гэдгээ хэлжээ.

 

Comments

comments

Leave a Reply