Хэрэв таны биеийн дараах 7 хэсэгт мэнгэ байдаг бол тус бүртээ өөр өөрийн гэсэн утга учиртай. Та лав үүнд итгэхгүй дээ!

Мэнгэ бол хүн бүрт байдаг зүйл. Гэхдээ мэнгэ биеийн аль хэсэгт байрлаж байгаагаас хамаараад онцгой утга учрыг илэрхийлдэг байна.

Мэнгэ биеийн аль хэсэгт байрлаж байгаагаас хамаараад дараах утга учрыг илэрхийлнэ.

Уруулын дээд хэсэгт

Уруулын дээд хэсэгт мэнгэ байх нь таныг найзууд дундаа нэр хүндтэй, хувийн ур чадварууд сайтай нэгэн болохын илрэл юм. Та ихэнхдээ хоол унд болон хувцас хунарт санаа зовдог.

 

Хөлөнд

Хөлөнд эсвэл хөлийн уланд мэнгэ байвал, таныг аялах дуртай, шинэ зүйл эрэлхийлэгч болохыг илтгэж байгаа юм. Та ажлын талбар дээр ололт амжилтад хүрч чадах бөгөөд хамт олныхоо гарамгай манлайлагч нь болж чаддаг.

 

Гарын алганд

Хэрэв та гарын алган дээрээ мэнгэтэй бол, хэзээ ч санхүүгийн асуудалд орохгүй. Эд хөрөнгөөр дутагдаж гачигдахгүйгээс гадна, мундаг лидер болж чадна.

 

Хацар дээр

Мэнгэний энэ байрлал ажлын талбар дээр хүчтэй ажиллах хүчин болох бололцоотойг илэрхийлдэг. Мөн цаг хугацааны эрхээр эд хөрөнгө нь арвижин нэмэгдэх хувьтай төрсөн хүмүүсийн хацар дээр мэнгэ байдаг.

 

Нүд болон хөмсөгний хооронд

Та ямар ч нөхцөлд амархан дасан зохицох чадвартай хүн юм. Бусадтай гар нийлэн, хамтран ажиллахдаа гаргууд бөгөөд бусдыг манлайлан, удирдан чиглүүлэх авьяастай.

 

Хөмсөг хооронд

Энэ хэсэгт мэнгэтэй байх нь өндөр карьертай, хөгжиж дэвших бололцоотой нэгэн болохыг илтгэдэг. Танд олны танил болж, алдар нэрд хүрэх бүрэн боломж бий.

Comments

comments

Leave a Reply

21 comments

  1. Одбаяр Цэрэндорж
  2. Серикжан Охан Ұлы
  3. Algaa Eenee
  4. Батука Батука
  5. Ganbileg Ganbileg
  6. Sodmandah Sodmandah
  7. Tvmee Tvmee
  8. Bolortungalag Batjargal
  9. Altantsetseg Gantsolmon
  10. Аялгуу Содон Хайр
  11. Anand Anand
  12. Otgonkhishig Bat-Erdene
  13. Monkhgerel Batbayr

    Харин тийм ээ таарч байна гайхалтай кккк

  14. Sod Bilegt

    Naad cin hudlaa nuurendeeree duuren mengtei l bn saijarsan ym laga hahah

  15. Megan Mg
  16. Xotaru Mi
  17. Anhzaya Bn
  18. Учралт Батсайхан
  19. Bulgantamir Buba
  20. Khishigee Hishigsuren
  21. Battsetseg Iderbold