Бидний биед целлюлит үүсэхэд хамгийн их нөлөөлдөг таамаглашгүй 5 хоол хүнс. Илүүдэл өөхнөөсөө салахыг хүсч байгаа бол үүнийг заавал уншаарай!

Зөвхөн целлюлиттэй хүмүүс энэ асуудал ямар төвөгтэй, уур хүргэмээр болохыг мэдэх байх. Целлюлитээс салахын тулд хэдэн арван арга хэрэглэж, хэмжээлшгүй олон зөвлөгөө өгсөн мэдээлэл уншсан ч, үр дүнд хүрэхгүй байна уу? Энэ бол тийм амар арилах энгийн асуудал биш. Зарим талаараа ген, даавар, амьдралын хэв маяг болон шим тэжээлтэй холбоотой байдаг.

 

Шим тэжээлийн талаар ярилцацгаая

Целлюлит үүсэхэд нөлөөлдөг хоол хүнс бий. Та тэдгээрийг хүнснээсээ хассан нөхцөлд целлюлитээс айж, санаа зовох хэрэггүй болно гэсэн үг.

1. Давс

Та мэдээж хэрэг давснаас бүрмөсөн татгалзаж чадахгүй байх. Гэхдээ хүссэн хүсээгүй давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Давс өөхний эс болон эдэнд шингэнийг үргэлжлүүлэн хуримтлуулдаг тул, целлюлит үүсэхэд нөлөөлдөг байна. Иймд давсны агууламж ихтэй буурцагны соус болон бусад хүнсийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

 

2. Боловсруулсан хоол хүнс

Бид энэ төрлийн хоол хүнсийг хүнсний дэлгүүр, супермаркетуудаас олон хардаг – чипс, амттан, гоймон, салат болон бусад түргэн хоолнууд. Эдгээр нь найрлагадаа их хэмжээний сахар, эрүүл бус тос, давс болон хугацааг нь уртасгах бодис агуулдаг.

 

3. Хийжүүлсэн ундаа

Найрлагадаа их хэмжээний нүүрс ус агуулдаг бөгөөд энэ нь инсулин ялгарах үйл явцтай шууд холбогддог. Цусан дахь сахарын хэмжээ их байх нь цусан дахь шингэн хуримтлагдсаар байна гэсэн үг. Тэдгээр хортой бодисууд (хүнсний будаг, амт оруулагч гэх мэт) бүгд аюултай.

 

4. Дахин боловсруулсан нүүрс ус

Цагаан талх, буудайн гурил болон боловсруулсан үр тариан найрлагад их хэмжээгээр агуулагддаг.

 

5. Кофе

Кафейн судсыг нарийсгадаг. Үр дүнд нь цусны урсгал болон бодисын солилцоо удааширдаг байна. Тиймээс аль болох кофены хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй.

 

Хэрэглэхэд тохиромжтой хоол хүнс

Дээрх 5 төрлийн хүнсийг хэрэглээнээсээ хассан бол, дараах хүнсийг хэрэглээндээ нэмээрэй гэж зөвлөе. Дараах хүнснүүд жин хасах үйл явц болон бодисын солилцоог түргэсгэж, эдэнд хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулна.

  • Ногоон цай
  • Бүхэл үр тариа
  • Брокколи болон байцаа
  • Аспарагус
  • Исгэлэн жимс, алим
  • Жижиг хэмжээтэй жимснүүд
  • Хүнсний ногоо (улаан лооль, өргөст хэмх, манжин)

Мөн их хэмжээний ус ууж, целлюлит үүсгэн хэсэгтээ тогтмол дасгал хийгээрэй. Ингэснээр хугацаа алдалгүй үр дүнд хүрэх боломжтой.

Comments

comments

Leave a Reply

9 comments

  1. Сайполда Сараа
  2. Sa
  3. Lkhamjav Chinbaatar
  4. Г. Баасанжав
  5. Baasanhvv Tsogtbaatar
  6. Batchuluun Odmaa
  7. Begm Egm

    З. Наранцэцэг умш дааа

  8. Purewsuren Nomio Amgalan
  9. Zulhongor Urtaa