Дєрвєн мєчгvй хүүхэд мэндэлж, эмч нарыг цочролд оруулсан үйл явдал Энэтхэг улсад тохиолджээ!

Энэтхэгт ховор генийн эмгэгээс болж, бяцхан нярай хоёр гар болон хөлгүй хорвоод мэндэлжээ. Нярай охин Энэтхэгийн “Madhya Pradesh”-ийн төвд амаржсан байна. Энэ нь “Tetra-Amelia” хам шинж буюу “Autosomal Recessive Congenital Disorder” бөгөөд ямар ч мєчгvй биеийн эмгэгийг ингэж нэрлэдэг.

Охины бичлэг сошиал медиад олон хүний анхаарлын төвд оржээ. Бичлэгт нярай охиныг даавуунд ороож, тэвэрч буй эмэгтэй уйлж байгаа нь гарна.

 

Охины ээж 28 настай

4 мєчгvй ч гэлээ охины эрүүл мэндийн байдал маш сайн байгаа талаар Sironj дахь “Rajiv Gadnhi Smriti” эмнэлгийн хүүхдийн эмч, доктор Suresh Aggarwal хэлсэн байна.

“Tetra-Amelia” хам шинж бол ховор генийн эмгэг бөгөөд “WNT3” генд мутаци явагдсанаас болж үүсдэг аж. Уг хам шинж 100,000 төрөлт тутамд нэг удаа тохиолдох боломжтой талаар хүүхдийн эмч, доктор Prabhakar Tiwari хэлжээ. Тэр ажиллах хугацаандаа хамгийн анхны энэ хам шинжийн өвчтөнийг эх барьж байсан байна.

Baby girl born with no arms or legs due to a rare genetic disorder leaves doctors and family baffled in India:A baby girl born without all four limbs due to a rare genetic disorder has left doctors and family members baffled in India. A woman, who local media report is 28 years old, gave birth to the child in the Sakla village of Sironj Tehsil in the Vidisha district yesterday.According to reports, the baby was born with an autosomal recessive congenital disorder – Tetra-Amelia – which is characterised by the absence of all four limbs.Doctors suggest the baby will be taken in for further assessments to check if her internal organs have developed properly. Tetra-Amelia syndrome is a genetic disorder caused by mutations in the WNT3 gene and is extremely rare.According to Bhopal CMHO and paediatrician Dr Prabhakar Tiwari, the syndrome affects one in 100,000 newborns. He said this is the first such case of his career.#miraclebaby #GodBlessAll

Posted by Curedby on Sunday, June 28, 2020

2011 онд “Institute de Salud Carlos III”-ийн доктор Eva Bermejo-Sanchez-ийн ахалж хийсэн судалгаагаар энэ эмгэг 71,000 төрөлт тутам нэг удаа тохиолдох боломжтой талаар олж тогтоож байжээ.

Олон нөхцөлд уушгинд нөлөөлж, хөгжил нь зогсдог бөгөөд амьсгалахад хүндрэл үүсэх эсвэл бүр амьсгалах ямар ч боломжгүй болдог гэнэ. Энэ бяцхан охины хувьд эмч нар бүтэн биеийн шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр дотоод эрхтнүүдийн тогтолцоо ямар байгааг харах боломжтой гэж үзжээ.

Олон хүн мэддэг, “Tetra-Amelia” хам шинжтэй хүн бол Австралийн Христийн шашны сургаалийг түгээгч, илтгэгч Nick Vujicic юм.

Тэрээр 1982 онд төрсөн бөгөөд бүрэн хөгжөөгүй 2 жижиг хөлтэй төрж байжээ.

Тэр сургуульд сурч байхдаа бусдад дээрлэхүүлж, ирээдүйд яаж амьдарна даа гэж айдаг байсан гэнэ. Тэр бүр амиа хорлохоор оролдож байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэмцсээр, амьдрах зорилготой болсон байна.

Үр дүнд нь тэр дэлхий дээрх хамгийн алдартай илтгэгчдийн нэг болж чадсан юм. Одоо Nick гэр бүлтэй болсон бөгөөд 4 хүүхдийн аав болж, “Life Without Limbs” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулжээ.

Comments

comments

Leave a Reply

6 comments

  1. Ish Tsendsuren
  2. Ish Tsendsuren
  3. Az Jargal
  4. Daria Darieh
  5. Darisvren Altantuya

    уранаа зогсоохгүй бол манай монголд ч гэсэн мөд…

  6. Баярмаа Даланбуу