Хөлгүй төрсөн охин эцэг эхдээ хаягджээ. Харин тэр амьдралд бууж өгөлгүй өсч торниж, амжилттай спортын тамирчин болсон бөгөөд өнөөдөр мянга мянган хүнд итгэл үнэмшил, урам зориг өгч байна!

Орчин үеийн нийгэм хурдацтайгаар өөрчлөгдөх болсон. Гоо сайхны стандартын хэвшмэл ойлголт эвдэгдэж, жирийн бус буюу генийн өөрчлөлттэй хүмүүс итгэл үнэмшилтэй болж, дуртай зүйлсээ хэнээс ч хараат бусаар хийж эхэлсэн. Тухайлбал, жүжигчин Jamie Brewer. Тэд тэргэнцэр дээр суудаг боловч, жинхэнэ хайртайгаа учирцгаадаг. Бусдаас өөр хүмүүс юм шиг санагддаг ч, бусдын адил хүмүүс билээ.

Гажигтай төрнө гэдэг ичээд байх зүйл биш. Учир нь энэ бол хүүхдийн буруу биш юм. Харин эцэг эх нь хүүхдээ хараад айх эсвэл үүрэг хариуцалага хүлээхээсээ татгалзаж, хаяна гэдэг илүү дор зүйл. Өнөөдөр Jen Bricker гэх эмэгтэйг олон хүн мэддэг болсон. Тэрээр 1987 онд төрөхдөө хоёр хөлгүй төрсөн бөгөөд зүрх нь буруу байрлалтай байжээ.

Аз болоход сайхан сэтгэлтэй гэр бүлийнхэн түүнийг олж, энэ өвөрмөц хүүхдийг өсгөхөөс огтхон ч айж эмээгээгүй байна. Тэдний амьдардаг байшинд нэг дүрэм үйлчилдэг байв: хэзээ ч ”Би чадахгүй” гэж хэлж болохгүй.

 

 

Түүний хүүхэд нас зугаатай бас бусад хүүхдүүдийн адилаар дэггүй өнгөрчээ: тэр скейтээр гулгаж, гар бөмбөг тоглож, спортоор хичээллэдэг байсан бөгөөд алдартай агаарын гимнастикч болсон байна.

 

Түүний шүтээн нь Dominic Moseanu байв. Гэр бүлийнхээ цорын ганц мэргэжлийн тамирчин болсон тээр бяцхан охин, өсвөр насандаа маш их тооны медалиудыг энгэртээ зүүж, АНУ-ын Үндэсний аварга шалгаруулах гимнастикын залуучуудын төрөлд ялалт байгуулсан хамгийн залуу тамирчин болсон байна. 1996 оны Олимпийн наадмын үдэш түүний спортын карьерын торгон мөчүүдийн нэг байсан ч, тэр авсан гэмтлээсээ болж, санасан амжилтандаа хүрч чадаагүй юм.

Тэр бол гимнастикын хорхойтноос гадна, өөрийнхөө шүтээний бүх зүйлийг нь дуурайдаг байв. Тэр өөрийгөө үрчлүүлсэн гэдгээ мэддэг байсан ч, хамгийн анх 16 настайдаа энэ талаар сонссон байна. Гэхдээ тэр үед Jen бага зэрэг олонд танигдаад эхэлчихсэн байжээ. Харин тэр өөрийн шүтээн Dominic-ийг өөрийнхөө төрсөн эгч гэдгийг мэддэггүй байсан юм. Хэдийгээр Jen мах цусны тасархайтайгаа уулзахаасаа өмнө багагүй хугацааг өнгөрүүлсэн ч, эх сурвалжуудын мэдээллээр сүүлийн хэдэн жил тэд хоорондоо маш дотно харилцаатай байгаа гэнэ. Мөн Jen төрсөн эцэг эхтэйгээ хүртэл эргэн холбогдож эхэлжээ.

 

 

Өнөөдөр Jen амжилттай уран илтгэгч болж чадсан бөгөөд өөрийнхөө амьдралын түүхийг бусадтай хуваалцаж, боломжгүй зүйл гэж байдаггүй болохыг харуулахыг хүсдэг гэнэ. Түүний хэлэх дуртай үг нь өргөж авсан эцэг эхийнх нь өөрт нь хэлдэг байсан шиг “хэзээ ч би чадахгүй гэж бүү хэлжээ” гэдэг үг юм байна.

Түүний түүх цорын ганц биш. 51 настай Angelika Trabert бол Паралимпад оролцож байсан Германы морь унагч бөгөөд амьдралынхаа 30 жилийг энэ спортод зориулсан, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчин юм. Тэр төрөхдөө хоёр хөлгүй, баруун гарны бугуйн дутуу хөгжилтэй мэндэлжээ. Энэ нь түүний амжилт өөд тэмүүлэх урам зоригийг үгүй хийхэд хангалттай саад учруулж чадаагүй аж.

 

 

Өнөөдөр эд эрхтэн бүтэн төрсөн мөртлөө өөрийгөө ийм, тийм гэж голж шилдэг хүмүүс эдгээр бодит жишээг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. Таныг биеийн чинь өө сэв биш, харин өөртөө итгэлгүй байдал чинь муухай харагдуулдаг гэдгийг санаарай.

Comments

comments

Leave a Reply

23 comments

  1. С. Лхагвадэмбэрэл
  2. Bazarradnaa Battur
  3. Б. Ариунжаргал
  4. Erdene Byambaa

    Gololgvi orgoj avsan aav eejeer n baharhaj bn.Golood vree haydag aav eejvvdiig jigshmeer.

    -1
  5. Michael Munguntsetseg

    Өргөж авч өсгөсөн эцэг эхийг бахдмаар, гайхалтай сайхан хүмүүс бнадаа

  6. Luvsannyam Ganzorig
  7. Дуламсүрэн Отгондулам Оогий
  8. Khunbish Bulganchimeg
  9. Agii Agiimaa

    magadgui haygdsab bolhoro ene hurtel amjiltand hursen bh

  10. Amarzaya Amarzaya
  11. Ouynerdene Tserenbat
  12. Dagva Davaajav Davka
  13. Gonchig Terbish

    Хүнийг. хаясан хүн удахгүй үйлээ үзэж дээ угаасаа цаанаас бурхан гэдэг хүчтэй шүү

  14. Dolgorsuren Dooyoo
  15. Ёондонпэрэнлэй Гоёхончимэг
  16. Г. Оюунцэцэг
  17. Mary Sky
  18. Mary Sky
  19. Iderzaya Khashbat

    Эмгэг согогтой битгий хэл эрүүл саруул хүүхдээ хаядаг хүмүүс бас байх юм хорвоо гэж хөөрхий,,,,

  20. Munkhsaruul Bazarbiraa
  21. Densmaa Dorjgotow
  22. Monhzul Sambuu
  23. GiigEl Naran

    ҮЙЛИЙН ҮР ГЭЖ ИЙМ ХАТУУ.
    УРД НАСАНДАА олон хүний аминд хүрсэн бололтой. Энэ биёэрээ туулж барж явна, хөөрхий