Өөр эмэгтэйтэй гэрлэхийг нь болиулах гэж оролдсоных нь төлөө нөхөр нь хуучин эхнэрээ гудамжаар vсдэж чирсэн тохиолдол Энэтхэгт гарчээ

Бичлэгт тосгон дундаар vснээсээ чирүүлж буй эмэгтэй гарна. Нөхөр нь хуучин эхнэрээ өөрийг нь өөр эмэгтэйтэй гэрлэхийг болиулах гэж оролдсонд нь уурлаж, vснээс чирсэн байна. Тэрээр Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар гэх газар өөр эмэгтэйтэй хуримаа хийх гэж байжээ.

Харин дээрх үйл явдал 6-р сарын 24-нд Вайшали дүүргийн Хуссайна Курд гэх газар болж өрнөсөн байна.

Бичлэгийн эхэнд та нөхөртэй vсдvvлэн гудамжинд хэвтэж буй эмэгтэйг харах болно.

Тэр босох үед нь нөхөр нь үргэлжлүүлэн vснээс нь чангаар зулгааж, тосгоны дундуур толгойг нь нааш цааш татаж чангаан дагуулж явжээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллүүдийн мэдээлж байгаагаар 6-р сарын 25-ны өдөр эхнэр нь нөхрийгөө өөр эмэгтэйтэй гэр бүл болох гэж байгааг мэдээд ирсэн байсан гэжээ.

Эхнэр нь нөхрөө өөртэй нь хууль ёсны эхнэр нөхөр болцгоосон хүмүүсээс гадна, албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байсан талаар хэлсэн байна.

 

Энэ улсад өмнөх гэр бүлээ заавал цуцлууж байж, дахин гэрлэх ёстой гэсэн хууль дүрэм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Харин уг үйл явдлыг сонссон сүйт бүсгүйн талынхан хуримын ёслолыг албан ёсоор цуцалжээ.

Нөхөр нь хуучин эхнэрээ vсдэж явах үедээ тэдний аль аль нь хэнтэй ч юм бүү мэд, бусадтай утсаар ярьж байсан байна.

Мөн эмэгтэйг хэсэг бүлэг орон нутгийн залуус нийлж, хүч хэрэглэн өрөөнд оруулж, гаднаас нь цоожилсон гэсэн мэдээллийг эх сурвалжууд хүргэж байгаа юм.

Эмэгтэйн хувьд Энэтхэгийн Тирхут муж дахь Музаффарпур хот амьдардаг гэнэ.

 

 

Бичлэг үзэх:

Comments

comments

Leave a Reply

5 comments

  1. Shar Otgontsetseg
  2. Anonymous

    Энэ хэнд хэрэгтэй мэдээлэл вэ. Ямар ч утга алга.

  3. Anonymous

    Энэ хэнд хэрэгтэй мэдээлэл вэ? Бичих юмаа олж ядсан юм бэ. Өөр хүнд хэрэгтэй мэдээлэл тавьж байгаач.

  4. Dambadarjaa Nasanjargal

    bushuuhan suulgaad ywuulchihgvi tegeel setgel amar amidrahgvi odoo bainga zoduulah bhda shine ehnertee Haygdsan nowsh salhaasaa ongorloo hoorhii3

  5. Pagmajaw Delgerjaw

    Юу нь сайхан байгаан Ийм пост тавихаа боль