Хятадад хэсэг бүлэг хүмүүс хэрэглээд хаясан бэлг*вчийг дахин боловсруулж худалдаалж байгаад баригджээ

2018 онд Хятадын удирдлагууд үнэхээр ой гутмаар цочирдом хэрэг болох хуурамч бэлг*вчний үйлдвэрлэл, худалдаалан борлуулсныг олж тогтоожээ. Хэсэг бүлэг хүмүүс өмнө нь хэрэглээд хаясан бэлг*вчийг дахин боловсруулж зочид буудлууд, мотел, сүпермаркетууд, онлайн хэрэгслүүдээр хямд үнээр борлуулдаг байсан байна. Тэд ойролцоогоор 7 сая доллар олж чадсан байна.

Цагдаа нар 17 иргэнийг баривчилсан бөгөөд Хятадын төв болон зүүн хэсгийн нутаг дэвсгэрээс 500,000 орчим хуурамч бэлг*вч хураан авчээ. Хуурамч бэлг*вч нь томоохон компаниуд болох Durex болон Okamoto гэх зэрэг хууль бусаар нэрийг нь хуулбарлан гаргадаг байж.

Цагдаа нар хэлэхдээ хуурамч бэлг*вч нийгэмд маш олон сөрөг нөлөөтэй бөгөөд бэлгийн замаар дамжих халдварт өвчин, ХДХВ, тэмбүү, бусад бэлгийн замаар дамжих халдварт өвчин, мөн хжжрамч бэлг*вчинд агуулагдах хүнд металлуудын улмаас үүсч болох өвчин эмгэг, хүсээгүй жирэмслэлт гэх зэрэг олон эрсдэлтэй хэмээжээ.

 

Cangnan хотын цагдаа, Zheng Xidan хэлэхдээ:

“Бид Хятадын Henan болон Hebei мужуудад хуурамч бэлг*вч үйлдвэрлэдэг хэд хэдэн газар олсон бөгөөд эдгээр газрууд эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй, бохир заваан газар байсан. Биднийг очих үед саванд бэлг*вчнүүдийг силикон тостой хольж хийж байсан бөгөөд чанарын шаардлагад нийцэхгүй байсан.”

Эдгээр хуурамч бэлг*вчүүд худалдаанд нэг хайрцаг нь 14 центээр зарагддаг байсан бөгөөд эрүүл ахуйн хувьд маш муу, шинжилгээгээр мөөгөнцөр хүртэл илэрсэн. Чанарын шаардлагад нийцсэн жинхэнэ бэлг*вч зах зээлд ннг хайрцаг нь 22 доллараар зарагддаг ажээ.

 

Хятадын бэлг*вч үйлдвэрлэгч, Chen хэлэхдээ:

“Бэлг*вчийг жирийн үед үйлдвэрлэхдээ чанарын шаардлага хангасан, эрүүл ахуйн хувьд нийцсэн, ариутгасан орчинд, шинжилгээгээр баталгаажсан байдаг. Хараад байхад хуурамчаар үйлдсэн эдгээр бэлг*вчүүд ариутгагдаагүй орчин хийгддэг учраас нян, бактери, мөөгөнцөр зэрэг халдварын голомт болно.”

Бэлг*вч нь Хятадын зах зээлд хуурамч гэдгээрээ алдаршсан, маш том бизнес болон хувирчээ. Тухайлбал, энэ хэрэг өмнө нь ч гэсэн тохиолдож байжээ. Хятадын Henan мужид гэхэд л 2014 оноос хойш 10-аас илүү тохиолдол бүртгэгджээ. Тухайн үед хоригдсон хүмүүс 4 хүртэлх жилийн ял авсан байдаг.

Хятадаас Америкд импортлогдсон 40,000 орчим хуурамч бэлг*вчийг Гааль Хамгаалалтын газар 5 өдрийн дотор олж илрүүлэн иргэддээ анхааруулсан байна.

Comments

comments

Leave a Reply

7 comments

  1. Байгальмаа Цэнд
  2. Togoo

    Хар хужаагаас гарахгуй бм алгаа яана

  3. Ч. Энхжаргал
  4. Byambaa Buyandelger

    Iim zabaan yumnuudiig bugdiin n tsaazlaad tsaazlaad yabsan deer. Ter ih hun amtai uls uheed yu shalib gej.

  5. Gankhuyag Mungunchimeg
  6. Darisvren Altantuya

    ёстой нэг есөн шид нь бүрдсэн балиар тэнэг новшнууд шүү

  7. Урнаа Урнаа